Ираны Тегеранд осолдсон Украины иргэний агаарын тээврийн Боинг онгоцыг санамсаргүйгээр харвасан гэж өнөөдөр /2020.01.11/ Ираны Зэвсэгт хүчний ерөнхий штаб хүлээн зөвшөөрлөө.
Хүний гаргасан санамсаргүй алдаанаас болж онгоц сөнөж, эх орон нэгтнүүд болон олон орны иргэд амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Ираны зэвсэгт хүчний элит анги болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын чухал объектын ойролцоо нисэж байсан онгоц хэлбэр болон байрлалаараа дайсны объектыг санагдуулсан гэж мэдэгдэлд дурджээ.
Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгсний дараа АНУ-ын цэргийн онгоц олон тоогоор агаарт хөөрчээ. Энэ нөхцөл байдал агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүд сонор сэрэмжээ дээшлүүлсэн байна.
Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Иран улс аймшигт алдаа гаргасанд гүнээ харамсаж байна гээд Украины онгоцыг сөнөөсөнд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж амлажээ.
Энэ сарын 8-нд Ираны Имам Хомейнигийн нэрэмжит Олон улсын нисэх буудлаас хөөрсөн "Боинг 737" онгоц хоёр минутын дараа осолдож, 168 зорчигч, нисэх багийн 9 гишүүн гээд нийт 177 хүн бүгд амь үрэгдсэн юм. Тэдний 83 нь Ираны, 63 нь Канадын, 11 нь Украины, 10 нь Шведийн, дөрөв нь Афганистаны, гурав нь Германы, гурав нь Их Британийн иргэд байсан юм.
Сэтгэгдэл ( 7 )
IRANI MONGOLCHUUD PUUJIN HARVASAN GEJ BAINADAA
IRANI MONGOLCHUUD PUUJIN HARAVSAN GEJ BAINADAA
IRANUUD CH JINHENE MONGOLCHUUD YUMAA
Um mani badni hum!
Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Um ma ni bad me hum
лалуудаа гэж ёстой л лаларууд юм даа. заебался блядь нахуй