Ираны имам Хомейнигийн нэрэмжит Олон улсын нисэх буудлаас хөөрснөөсөө хойш хоёр минутын дараа осолдсон Украины онгоцны бүх зорчигч амиа алджээ.
Ираны Онцгой байдлын албаны тэргүүн “Харамсалтай нь, энэ нислэгийн бүх зорчигч амиа алдсан” гэж хэдхэн минутын өмнө мэдээллээ.
Ираны “Тasnim” агентлагийн мэдээлснээр онгоцны осол техникийн шалтгааны улмаас болжээ. Өөр тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна.
Энэхүү осол нь Тегераны зүгээс Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу цохилт өгсний дараа болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ум мани бадмэ хум