Өнгөрсөн лхагва гарагт Ираны нийслэл Тегеран хотноо осолдсон Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоцыг Ираны пуужингийн систем санамсаргүйгээр оносон гэж АНУ, Иракийн тагнуулын алба үзэж байна.
Эх сурвалжийн мэдээллээр, Ираны зенит пуужингийн систем санамсаргүй байдлаар ажилласан гэж тагнуулын албад үзэж байна. Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу хэдхэн цагийн өмнө цохилт өгөх үеэр эдгээр систем идэвхэжсэн гэж таамаглажээ.
CBS телевизийн мэдээллээр, АНУ-ын тагнуулын алба радарын дохио хүлээн авсан бол хиймэл дагуул SA-15 пуужинг хоёр удаа хөөргөснийг илтгэх хэт улаан туяа илрүүлжээ.
Тегеран-Киев чиглэлийн Боинг 737 онгоц Тегеран хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удалгүй осолдсоны улмаас 168 зорчигч, нисэх багийн есөн гишүүн амиа алдсан. Тэдний ихэнх нь Канад, Ираны иргэд байсан юм.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл Боинг онгоцыг Орост үйлдвэрлэсэн “Тор” пуужингаар оносон гэх хувилбарыг мөн судалж байна. Ираны тал Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад онгоцны ослын талаарх албан ёсны мэдээлэл, урьдчилсан тайланг хүргүүлээд байна. Тус байгууллага ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд шалгалт дуусаж, албан ёсны дүгнэлт гарах хүртэл ослын шалтгааны талаар аливаа таамаглал дэвшүүлэхгүй байхыг уриалсан байна.
Үүнтэй зэрэгцэн Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави Иран улс Украины онгоцны ослын мөрдөн шалгах явцад осолд иргэд нь амиа алдсан улс орнуудын шинжээчдийг оролцуулах сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн, тус онгоцны осол агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингаас болсон гэж АНУ болон бусад орны буруутгаж буй явдлыг эрс няцаав. “Харамсалтай нь энэ таамаг АНУ-ын засгийн газар болон түүнийг дэмждэг талуудын сэтгэл зүйн дайралт бөгөөд төрөл төрөгсдөө алдаад буй хүмүүсийн зовлон дээр зовлон нэмж буй явдал” гэж Ираны тал мэдэгджээ.
Канад, АНУ, Украин болон “Боинг” компани шинжээчдийн баг илгээх уриалгыг хүлээн аваад байна.
Фото нийтлэх үзэх
Сэтгэгдэл ( 3 )
ум мани бадмэ хум
Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
G