БИЧЛЭГ: Иранд осолдсон Украины онгоц руу ХОЁР ПУУЖИН харважээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Мягмар гарагт New York Times сонин өөрийн цахим хуудсандаа Украины Боинг 737 онгоцыг хоёр пуужингаар харваж буй дүрс бичлэгийг байршууллаа. 

Дүрс бичлэгээс үзвэл, онгоц руу эхлээд нэг пуужин харваж, 23 секундын дараа хоёр дахь пуужин харвасны дараа онгоц агаарт нэг минут орчим эргэлдсэний эцэст гал гарч, өндрөө алдаж эхэлсэн байна.

Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус энэ сарын 8-нд сүйрсэн Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоцыг Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинд оногдож буй дүрс бичлэгийг нийтэлсэн гэх хүнийг баривчилжээ.

Түүнд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэргээр ял тулгаж болзошгүй байна. Харин эл дүрс бичлэгийг нийтэлсэн сэтгүүлч буруу хүн баривчилсан гэж мэдэгдлээ. Дүрс бичлэгийг анх нийтэлсэн сэтгүүлч Нариман Гариб түүний эх сурвалж аюулгүй байдалд байгаа бөгөөд өөр хүнийг баривчилсан гэжээ.

Үүнтэй зэрэгцэн Украины онгоцыг унагасныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 30 хүнийг баривчилснаас гадна осолтой холбоотой хэргээр нэмж хэд хэдэн хүнийг саатуулаад байна.

Украины иргэний агаарын тээврийн Боинг онгоц Тегераны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удалгүй сүйрсэн бөгөөд ослын улмаас 176 хүн амиа алдсан билээ.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани уг онгоцны ослын хэргийг тусгай шүүхээр хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Энэ бол онцгой хэрэг. Шүүх ажиллагааг дэлхий даяар ажиглах болно гэж тэрбээр телевизээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ онцолсон байна.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(192.82.71.107) 2020 оны 01 сарын 17

Тэнэг иранууд. Уурын мунхаг дээр нь тэд их л айж дэ. Сандрахдаа пуужин харваад хаяж дэ. Зүгээр хар ухаанаар мөхөс би бодлоо.

0  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 01 сарын 17

Ul buteh humuus.

1  |  0
gana(83.233.253.18) 2020 оны 01 сарын 16

bichleg hiigeed balarav uu huurhii amitan

0  |  0
АӨ(66.181.160.85) 2020 оны 01 сарын 15

АРЙА Ч ДЭЭ СДА ЮМА

0  |  0
Top