Аалзны тор шиг агаараар татсан ЦАХИЛГААНЫ УТСЫГ цэгцэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2020.01.09/ болж байна.

Хуралдааны үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Стандарттай хот болох ажил бидний 2020 оны нэг том зорилт. Гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, тохижилтын ажилд өнгө үзэмж, харагдах байдал чухал боловч аюулгүй байдал нэн түрүүнд тавигдах ёстой гэдгийг Стандартын газар анхаарч ажиллах шаардлагатай. Мөн зөвхөн гэрлийн лампын тухайд биш гэрлийн шон, аалзны тор шиг агаараар татсан утас, хэлбэр загвар гээд олон зүйлийг цогцоор нь нэг стандартад оруулж шийдвэрлэхийг  төсөлд тусгах хэрэгтэй” гэснээр уг асуудлыг Засаг даргын  зөвлөлийн гишүүд дэмжиж баталлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.212.254) 2020 оны 01 сарын 10

mash zuv

0  |  0
Zochin(192.82.77.80) 2020 оны 01 сарын 09

давхар автобус

0  |  0
Top