Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлийг зургаан сараар олгодог болно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2020.01.09/-ийн хуралдаанаар 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, ахмадуудын зээлийн асуудлыг хэлэлцсэн байна.

Бүлгийн шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид 2020 оны сонгууль нь олон мандаттай томсгосон тойргоор явна гэсэн. Олон мандат гэж хоёр ба түүнээс дээш мандат гэж ойлгож байгаа. Тийм учраас нэг мандаттай дөрвөн аймгийн мандатын тоо нэмэгдэж, хоёр болно. Нийслэл хотын мандатын тоог цөөлнө. 2012 оноос өмнө нийслэлийн мандатын тоо 20 байсан. 2016 онд 28 болгосныг буцаагаад хуучин хэвд нь оруулж байгаа.

Тэтгэврийн зээлийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг сонслоо. Нэгд, 6 сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлийг тэглэнэ. 6 сая төгрөгөөс дээш зээлтэй иргэдийг 6 сая төгрөгөөр тэглэнэ. Нийт тэтгэврийн зээлтэй 230 мянган хүний 91.6 хувь нь 6 сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байгаа. Мөн зээлгүй 192 мянган хүн бий. Тэдгээр иргэдэд Салхитын мөнгөний ордоос 1 сая төгрөгийн үнэт цаасыг олгоно. Тэтгэврийн зээлийг байхгүй болгохоо больё гэж шийдсэн. Гэхдээ тэтгэврийн зээлийг зургаан сараас хэтрүүлэхгүй байя гэсэн шийдэлд хүрсэн. Одоо холбогдох байнгын хороод хуралдаж улмаар чуулган дээр хэлэлцэн өнөөдөртөө багтаж анхны хэлэлцүүлгийг хийнэ” хэмээн мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эргүү(43.242.243.239) 2025 оны 03 сарын 13

Буцаад бай МАНгаруудаа. Бодлогогүй шийдвэр гаргаад л ...буцаад буцсанаасаа буцаад дахин буцаад эргүү луйварчид

1  |  0
irgen(202.21.108.37) 2025 оны 03 сарын 13

Baigaliin baylag niit ard tumnii omch , tegsh huvaarilana shuu , conguuliin shou hiigeed baih hereggui shuu. shudarga baildaa.

1  |  0
Хэнчбиш(98.244.106.112) 2025 оны 03 сарын 13

За тэр 6 сая хүртлэх зээлийг тэглэх дээрээ л саналаа нэгтгэхийг бодоорой 10 саяын зээл авах боломжтой тэтгэвэртэй хүн талх гуялж доошоо орохгүй байлгүй дээ

1  |  0
BATZANDAN MANDTUGAI,(182.160.34.247) 2025 оны 03 сарын 13

MARGAASHNAAS BATZANDANTAI NIILJ SUULT ZARLAJ, ENE IH HURLIIG , ZASGIIN GAZRIIG UNAGAY, NOVSHNUUD ALAGCHILJ BAINA

1  |  0
Зочин (202.9.40.162) 2025 оны 03 сарын 13

Тэтгэврийн зээлийн хүүг урьдчилж авдагийг болих хэрэгтэй

1  |  0
Зочин:(66.181.161.124) 2025 оны 03 сарын 13

Тэтгэвэрийн хөгшчүүл ч 20 оны сонгуулийн шоу болж хэдэн төгрөгөөр саналаа үнэлүүлэх юм шиг байна.

1  |  0
Зочин (64.119.20.120) 2025 оны 03 сарын 13

Хүмүүс тэнэг биш шүү

1  |  0
Top