УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлд тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зургаа хүртэл сарын хугацаатайгаар, жилд нэг удаа авах тухай тусгажээ.
Хуралдааны үеэр ШИНЭ намын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Салхитын мөнгөний ордыг барьцаалан босгох 750 тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах бус бүх ахмадад тэгш хүртээх тухай шаардлага болон гарын үсэг цуглуулсан тухай мэдээллээ чуулганы индэр дээр уншиж танилцууллаа.
ШИНЭ намын дарга Ж.Батзандан чуулганы индэр дээрээс "Өнөөдөр Сүхбаатарын талбайд олон мянган ахмад жагсаж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Заримд нь зургаан сая төгрөг өгдөг, заримд нь нэг сая төгрөг өгөхийг олон түмэн эсэргүүцэж байна. Баялгийн тэгш хуваарилалтыг олон түмэн шаардаж байна” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Zub shdee,..bugd l hiidegee hiisen murtluu hariltsan adilgui tetgebertei,teged Ch mungu zeelsen ni yaduu ahmad,mungu zeeleegui ni bayan hun bish gej bodoj bn.Jahan tetgbree chadan yadan ulmuun,zelmuun ur tabihgui amidarch bui ni muu humus bolohgui l bh
одоо шинэ нам цэцэд хандаж хуулийг дахин хэлэлцүүлэгт оруулж иргэн бүрт 3 сая төгрөг байхаар батлуул
Tegsh huvaagajee adilhan ahmad nastai hvmvvsig gomdooj bolhgvi!!!!!!!!
эх орны байгалийн баялаг тэгш хуваарилагдах бхаа Оюунхорол танд ялгавартай мэт санагдахгүй бна уу