Я.Содбааатар: Дахиж тэтгэврийн зээлийг тэглэхгүй, битгий мэдэн будил

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэн ч өрийг тэглэхийн эсрэг яваагүй. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг гэж бий. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэе гэсэн. Зургаан сараар зээл олгоно гэж байна. зургаан сараар зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэх үү. Нэг сая төгрөгийн ваучер олгоно гэж байна. 2021 онд дахин сонгогдож байж мөнгө болгох юм уу. Сүүлийн сарын хугацаанд 100 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл гарсан гээд байгаа. Энэ асуудал яагаад чимээгүй болчхов” хэмээн асуухад Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар “Энэ бүлгийн шийдвэрээр бус УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан. МАН, АН, ШИНЭН-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг яг зарчмын дагуу ажилласан. Арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөг гарсан гэдэг нь худлаа. 2019 оны арванхоёрдугаар сард 23875 хүнд 55 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ сард 72.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. 2019 оны наймдугаар сард 62 тэрбум төгрөгийн зээл гарч байсан. сүүлийн жилүүдэд тэтгэврийн зээлийн эргэн төлөлт өндөр байсан. Мөн ваучер биш үнэт цаас гаргана. Тэтгэврийн зээлийг бүрэн зогсоох санал орж ирсэн. Түүнийг нь зургаан сараар жилд нэг удаа олгох санал оруулсан. Дахиж тэтгэврийн зээлийг тэглэхгүй, битгий мэдэн будил. 2019 оны арвахоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгоно” хэмээн тайлбарлалаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(202.179.31.26) 2020 оны 01 сарын 09

Энэ муруй амтай ЖДҮ-чин далд ороосой

0  |  0
Иргэн(64.119.23.8) 2020 оны 01 сарын 09

Батзандан гэж тэрслэгч бүгдэд мөнгө тарааж мөнгөний ханш унагах гэсэн тэрслүү юм яаж ярьж байнаа.энэ эрүүл биш естой эргүү толгой.арл түмэнд тар нь танигдаад байгаа.уих д ийм эргүү нар байна шүү..

0  |  0
Иргэн(202.9.46.158) 2020 оны 01 сарын 09

Баасанхүү гишүүн баяр хүргье

0  |  0
Top