Тэтгэврийн зээлийн төслийг ХАМТРАН хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод шилжүүлсэн билээ. Энэ дагуу Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэхүү хамтарсан хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан болох юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулжээ. Энэ үндсэн дээр ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байгаа юм.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгасан байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давахаар байгаа аж. Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж Засгийн газар үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шархүү(66.181.191.66) 2020 оны 01 сарын 10

Зээл авсан нь 6,0 с ая аваагүй нь 1,0 сая байхдаа яахав дээ.Тэтгэвэрийн зээлийн хэсгээс 1,0 сая төгрөг төлж, зээлээгүй хүмүүст нь 1,0 сая өгөх нь зүйтэй.Малнууд тоонд муу юм уу даа.Энэ талаар бодолц......

0  |  0
Зочин(64.119.23.8) 2020 оны 01 сарын 10

Ард түмний ихэнх нь ядуу бүр ядуу нь тэтгэвэрийнхэн тэтгэврээ харж амьдарч байгаа.тэр нь банканд зээлд байдаг.энэ бол маш зөв шийдвэр олонхи нь дэмжиж байгаа.

0  |  0
Monh (192.82.67.22) 2020 оны 01 сарын 10

Та нар ч улсынхаа эдийн засгийг ч самарлаа даа. Тийм л өгөх гээд байгаа юм бол бүх ахмадуудад ижил тэгш олго. Ваучер энэ тэр гээд хөгийн юм ярихаа боль, Ягаан, цэнхэр, 1072 шиг юм хэрэггүй. 6 саяаар өр дарж байгаа юм бол бусдад нь мөн адил 6 саяыг өг малнууд аа

0  |  0
Иргэн(64.119.23.8) 2020 оны 01 сарын 10

Хурдан нэг тийш нь болгож батлаачээ. Улс төржүүлээд эрүүл солиотой юмнууд хөгшчүүлийг улс төрдөө ашиглаад хүйтэнд хөлдөөж алхнээ.батзандан л болд 2ыг дахин төрд бүү ойртуулаарай ард түмэн минь. Нөгөө солиот Гантулга хүртэл гараад ирж.шар хаданд нь хэвтүүлээч

0  |  0
Top