Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэн ч өрийг тэглэхийн эсрэг яваагүй. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг гэж бий. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэе гэсэн. Зургаан сараар зээл олгоно гэж байна. зургаан сараар зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэх үү. Нэг сая төгрөгийн ваучер олгоно гэж байна. 2021 онд дахин сонгогдож байж мөнгө болгох юм уу. Сүүлийн сарын хугацаанд 100 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл гарсан гээд байгаа. Энэ асуудал яагаад чимээгүй болчхов” хэмээн асуухад Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар “Энэ бүлгийн шийдвэрээр бус УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан. МАН, АН, ШИНЭН-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг яг зарчмын дагуу ажилласан. Арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөг гарсан гэдэг нь худлаа. 2019 оны арванхоёрдугаар сард 23875 хүнд 55 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ сард 72.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. 2019 оны наймдугаар сард 62 тэрбум төгрөгийн зээл гарч байсан. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн зээлийн эргэн төлөлт өндөр байсан. Мөн ваучер биш үнэт цаас гаргана. Тэтгэврийн зээлийг бүрэн зогсоох санал орж ирсэн. Түүнийг нь зургаан сараар жилд нэг удаа олгох санал оруулсан. Дахиж тэтгэврийн зээлийг тэглэхгүй, битгий мэдэн будил. 2019 оны арвахоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгоно” хэмээн тайлбарлалаа.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Зарим УИХ-ын гишүүний судалгаа, тооцоогүй, сураг баримжаагаар хэлсэн зүйл эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа. Тэтгэврийн зээлийг төлөх шийдэл эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ онд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гэтэл улстөрчдийн мэдэгдлээс болоод саарал жагсаалтаас эхлээд 600 гаруй сая ам.долларын интервенц хийлээ. Гүйлгээнээс 1.5 их наяд төгрөг татсан гэсэн үг. Ингээд эдийн засаг маань хатаад байна. Өнгөрсөн онд зээл 24 хувиар өссөн. Эдийн засаг 7.3 хувиар өссөн. Харин 2020 онд эдийн засаг тавхан хувиар өсөж байна. Эдийн засаг хатаад, зүрх давчдаад Монголбанкны хатуу бодлого эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тэтгэврийн зээлийг төлөхөд гарах 800 тэрбум төгрөг бөөндөө гарахгүй. Б.Жавхлан гишүүнийг Монголбанкыг удирдаж байх үед 7.2 их наяд төгрөгийг хэвлэн гүйлгээнд гаргаж байсан. Тэгэхэд инфляц 14 хувиас 2 хувь болж буурч байсан. Өнөөдөр инфляц 8 хувь байх ёстой. Инфляц 5 хувь болчихсон. Энэ мөнгө бөөндөө гарлаа гэхэд эдийн инфляцад 1 хувиар нөлөөлнө. Зорилтот 8 хувиас өсөхгүй. Энэ мөнгө “Найман шарга” зах дээр очихгүй. Энэ мөнгө талхаа гуялж, тосоо граммаар авч байгаа хүмүүст очно. Тэгэхээр эдийн засгаа тэтгэх бодлого болно. Энэ жил манай валютын нөөц 4.35 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ бол цэвэр алтны нөөцтэй холбоотой. Тэгээд хамгийн бага эрсдэлтэй зээлийг хаах гэж байна. Энэ ажил банкуудад биш эдийн засагт ашигтай. Зээлийн сизон дөрөвдүгээр сараас эхэлдэг. Ийм учраас нөхөлт хийдэг зээл болох дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг зээлийг төлөх гэж байна. Гадагшаа приус болоод гарчихдаггүй. Ийм байхад улстөржиж нийгэмд савлагаа үүсгэхгүй байхыг гишүүдээсээ хүсье. Энд улс төрийн оноо хайх шаардлагагүй. Заавал тэгшитгэж мөнгө өгнө гэдэг нь хавтгайруулсан бодлого. Энэ бол зах зээл шүүгээд өгчихсөн зорилтот бүлгийн хүмүүсийнхээ зээлийг төлөх явдал. Арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөг гаргасан гэж ор үндэсгүй зүйл ярилаа. 2019 онд 60 хүрэхгүй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгосон байна. Эргэн төлөлтөөсөө олгосон зээл. 10 сая төгрөгөөс дээш зээл авсан цөөхөн хүн байгаа” хэмээлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 22 )
нэг БУХ хоёр бухан БЯРУУ
нэг Банхар хоёр Гөлөг
нэг нь БАНХАР хоёр нь ГӨЛӨГ
энэ76 дээр 1ийг шоронд байхыг нь харвал энэ яваа нас ны бахдал болно
женко д дахин сонгогдох үгүй нь падлийгүй . хүслээ гүйцээвэл болоо . Монгол улс үхнэ үү сэхнэ үү падлийгүй.
дахин бүү үзэгд энэ хүмүүсийг сайн харж аваарай
Үнэхээр ядарсан бага тэтгэвэртэй хүмүүс чинь зээл аваагүй гэдгийг ойлгохгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зээл авах юм бол амьдрах ямарч боломжгүй шүү дээ.
Yostoi zow End baga tetgewertei humuust toriin byuan hurtej bgaa zow bodlogo shuu Mongol hun bnadaa busad ni baritsaad hereggui bizee Ur huuhed ni bolomjiin humuus bol zeel awahgui shu dee
Zeel avaagyi hymyys chine talhaa huvaaj avdag ard olon baigaag medehgyi yu.ed nariig turuus hurdan zailuulcgaaya
Tetgever iin zeelgyi baisan hymyysiig yalgasan ta nar uursduu songuulid yalagdna daaa.3 sayar tencyyleed ugchihgyi teneg gehed dendeheer hohod yumdaaa
Амьдрал аас үнэхээр хол тасархай ард түмний амьдралыг мэддэггүй чинь харагдаж байна.талх талладаг хүмүүс тэтгэврийн зээлтэй хүмүүс биш шүү.тэдэнд зээл авах хэрэг байхгүй.тэтгэврээ дарга сард яаж хүргэе гэсэн бодол бий.ард түмнээ бүү ялгаварлаж үзээч.наад мөнгөө өгөх гэж байгаа юм бол адил тэнцүү хуваагаад бүх ахмадуудад өгөөч.юун ваучер вэ.
яаж ингэж худал хэлж чадаж бнаа
Худлаа бүү чалч. Зээл аваад машин авч унаж, ажилгүй тэжээврүүддээ өгдөг шүү дээ. Талхаа гуялж, тосоо грамлаж байгаа ахмадуудад чинь наад олон саяын зээл чинь олддоггүй юм шүү. Ахмадуудаа бүү ялгаварлан гадуурхаарай. Бүх ахмадуудад адилхан мөнгө олго. Шудрага бус хандвал та нар дахин их хуралд гарч ирэхгүй гэдгээ мэдээрэй
Амьдралаас мөн ч тасархай байна даа, тэр граммлаж авдаг хүмүүс чинь хүү зээл авч чаддаггүй юм, судалгаа хийж оновчтой шийдвэр гаргаж бай!
Өөрсдөд нь ашигтай байгаад ийм шийдвэр гаргаж байгаа хэн өрийг тэглээд өгөөч гэсэн юм тэтгэврийн доод хэмжээг 420.000 болго ядарсан нь тэдщдээ
Занданшатар уярам сайхан үг олж хэлж үнэн шүү тийм хүмүүст очно гэхдээ ийм зээлээ авч ч чадахгүй хариу барагдаж хавирга шороодох дөхсөн ядуу ядарсан хөгшидийг бодсон уу гэх тэд 10.20.30\nсаяын зээлтэнгүүд биш ядууг яасан их ялгаварладаг дээдэс вэ
irgedee tartagtana tultal yaduuruulj zeelees zeeliin hoorond ulun zelmen amidruulchihaad adag svvld ni alag vzej yalgavarlan gaduurhaj amigvi havtgai tsaasaar huurch ajil hiisen dvr esgeh hereggvi tegsh hvrteej bolohgvi shaltgaanaa teneg hugshchvvdedee tailagnaj uguurei ta nart tetgever 0 yamar negen shaltgaan baigaa bailgvi bid hardah erhtei
уих- г тарааж, ерөнхийлөгч, зг-ыг огцруулая!!!!!!!!!!!!!!
Zaluu veiinhen ed narig dahij songohgvi bolohoor hamgiin emzeg bvlegrvvgee uulgalan dairch hoorond ni ortei orgvigeer ni taltsuulan hereldvvlj barag l boslogo gargahaas naaguur yum bolgoh hereg ene 3 ondorlogt bgaa bololtoi.
Нэг сая төгрөгний цаасаа их хурлын даргадаа бэлэглэе
Та нарын алдаатай бодлогоос ард түмэн чинь ядуурч талхаа хувааж авдаг болсон. Одоо ч та нар бас алдаатай шийдвэр гаргах гэж байна. Газрын баялгаа зөв жигд хуваарилж байсан бол нэг хэсэг нь хагартлаа баяжиж офшордохгүй байлаа.
songuuli duhuhuurl talh tallaj b,a gdl am uralddag yum...talh hudaldaj avah tsalintai ajliin bair uguucheeee.baraa vilchilgeenii vne yamar ih usuj b.aaa