Л.Болд зээл аваагүй ахмадуудад 1 сая төгрөг бэлнээр олгох санал гаргав

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн зээл авсан ахмадуудын тэтгэврийг 6 сая төгрөгөөр тооцон тэглэх шийдвэр гаргасан. Мөн зээлгүй 192 мянган хүнд МАН-ын бүлгээс Салхитын мөнгөний ордоос 1 сая төгрөгийн үнэт цаасыг олгох шийдвэр гаргасантай холбоотой УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Зээл тэглэх хугацаа хэзээ эхлээд хэзээ дуусах вэ” хэмээн асуув. Үүнд байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Монгол Улс анх удаагаа ийм том түүхэн шийдвэрийг гаргах гэж байна. Тэтгэвэр барьцаалсан зээл нь олон мянган ахмадад дарамт болж байсныг шийдвэрлэх гэж байна. Ирээдүй хойч үеийнхээ төлөө залуу насаа зориулж, шилжилтийн хүнд үеийг даван туулсан ахмадуудынхаа өрийг нэг удаа тэглэх юм. Тиймээс хэрэгжүүлэх арга механизмыг аль болох эерэг талаас нь харахыг хүсье. Зөвхөн арилжааны банкнаас зээл авсан тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ярьж байгаа. Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган хүнд 1 сая төгрөгийн эрхийн бичиг олгоно. Үндсэн хуульд байгалийн баялгийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээхээр заасан. Энэ хуулийг хэрэгжүүлэх анхны шанг татаж байгаа юм. Мэдээж олон эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээн хариуллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд зээл аваагүй ахмадуудад олгох 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгох санал гаргав. Үүнд байнгын хорооны дарга Д.Оюунхорол Одоо бидний босоо байгаа санал бол 192 мянган тэтгэвэр аваагүй иргэддээ нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгоно гэж байгаа. Бэлэн мөнгө тараахгүй. 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд мөнгөжүүлээд тарааж өгнө гэсэн байгаа. Тиймээс зээлийн хязгаарлалтыг 6 сая төгрөгөөр тогтоосон. Учир нь Засгийн газраас орж ирсэн санал нь 100 хувь чөлөөлөх байсан. 6 сая төгрөгийн лимит тогтоосноор зээл авагчдын 90 гаруй хувийн эрх ашиг шийдэгдэж байгаа юм. Энэ нь ахмадуудын эрх ашигт нийцсэн гэж үзэж байна. Тиймээс энэ удаад Л.Болд гишүүн та олонхын дэмжсэн саналыг дэмжиж өгнө үү. Таны саналыг хүндэтгэж байна. Гэвч одоо бид улс төрийнхөө шийдвэрийг эргэж буцалгүй урагш явуулмаар байна” хэмээснээр хуралдаан үргэлжилж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boko(202.21.108.155) 2025 оны 03 сарын 13

Ene Oyunhorol awgaigaas negch oligtoi unen yum garahgui dee saya togrog ogoh bol odoovtsagaan saraar n ogchihooch dee yun bichig yun hawar namar ulgert chini olon jil itgej yawsan shuu

1  |  0
tetgever avagch(66.181.183.87) 2025 оны 03 сарын 13

bidend adil tentsvv tegshtgej ugch bolohgvi shaltgaanaa tailbarlaach

1  |  0
haha(182.160.34.247) 2025 оны 03 сарын 13

NOVSHNUUDIIG HEZEE CH BUU DAHIN SONGO, ZEEL AVSAN TERUUGEEREE PRIUS AVSAND N 6 SAY UGUUD, CHADALGUI ZEELIIN CHADVARGUI HUMUUST 1 SAY TUGRUGIIN TSAAS BUYU 2021 OND HUCHINTEI BOLOH HUURAMCH ERHIIN BICHIG, BITGII DOROMJIL NOVSHNUUDAAA, ZEELGUI AHMADUUD BUGD EDNIIG 20 OND SONGOHGUI SHUU

1  |  0
Зочин(64.119.24.13) 2025 оны 03 сарын 13

Шал утгагүй. Энэ хугацаанд нас барвал яах вэ?

1  |  0
Zochin(103.26.195.220) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчидээ энэ нөхдүүдээс ахмадуудад яаг тэнцүү хувааж өгөхгүй байгаа шалтгааныг нь сурвалжилж асууж өгөөч.

1  |  0
Зочин(103.229.121.156) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л сонгуулиар МАН-д санал өгвөл мөнгө өгч магадгүй гээд хэлчихгүй. Өгөхгүй лдээ. Ялсан ч.\n

1  |  0
Zochin(192.82.73.116) 2025 оны 03 сарын 13

Songuuli ongorohoor ene erhiin bichig huvhinguu bolno tegj huurahaa boli doo

1  |  0
Top