ЗИНДАА 2020.01.15 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

#1 ДУГУЙ БАРИЛГААС ЭХЭЛСЭН МАРГААН ЗҮГЭЭ ӨӨРЧИЛЛӨӨ
 

Бөхийн өргөөний дугуй барилга, удирдлагын баг тойрсон хэрүүл дэгдэж дэгдэж түр намдсан. Гэтэл энэхүү дуулианы шилийг даран Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг баталсан нь бас нэгэн шуугиан болов. Тус журамд зааснаас харвал 27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд, 28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд, 34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд, харин 38 наснаас дээш бөхчүүд сайн дураараа барилдаж байж сая Улсын баяр наадам болон Цагаан сарын барилдаанд зодоглох эрх авах юм байна.

Тиймээс энэ журам нь зарим бөх, бөхийн хорхойтны эсэргүүцэлтэй туллаа. Уг журмыг шууд утгаар нь буруутгах гэсэнгүй. Ямартай ч хоёр талтай харагдана. Нэгдүгээрт, үндэсний спортын уламжлал алдагдаж, бөхчүүдийн барилдах эрхэнд халдаж байна гэж болохоор. Тэр тусмаа бөхийн орон гэгдэх Монгол Улсад ийн насны ангиллаар барилдааны эрэмбэ тогтоочихвол улсын өндөр цолтонгууд Төрийн баяр наадмаар барилдаж цолоо дуудуулна гэж саналтгүй.

Уг нь тэд Төрийн баяр наадам, Цагаан сарын барилдаанаар л хоёр удаа ард түмэндээ харагдаж цолоо дуудуулдаг уламжлалтай. Тэгээд ч тэдний барилдааныг харах гэж шуурдаг бөхийн хорхойтнууд олон бий. Энэ байдал алдагдах нөхцөл үүсэж болзошгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Н.ЭНХБАЯР ЭЦСИЙН АРГАА ХЭРЭГЛЭВ ҮҮ?!  
 

МАХН-ын дарга Н.Энхбаярт хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал гэж үгүй. Энэ ч утгаараа Н.Энхбаярыг тойрон хүрээлэгсэд нийгмийн бүхий л салбарт шургалан орж, зөвхөн түүний төлөө үгээ хэлж, улстөрждөг байлаа. Гэсэн ч цагийн эрхэнд түүний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй явсан нөхөд нь нэг, нэгээрээ холдож, орхиж явсаар өнөөдөр Н.Энхбаяр МАХН-ын дарга гэх "жижигхэн" албан тушаалтай, түүнийгээ гэрчлэх ганцхан модон тамгатайгаа л хоцорчээ. Хэдийгээр тэр ганц муу тамгатайгаа үлдсэн ч өнгөрсөн хугацаанд дахин парламентын сонгуульд нэр дэвших хүслээ орхисонгүй. Тэгвэл тэр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 13 НАСТАЙ ХҮҮ: ИХ БЭЛЭН МӨНГӨТЭЙ БОЛОХЫН ТУЛД ХУЛГАЙ ХИЙДЭГ
 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас орон байрны хулгайн 40 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг илрүүлсэн. Энэ хэргийг 13 настай хүүхэд холбогдоод байна. Тэрбээр яагаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаарх сурвалжлагчийн асуултад "Илүү их бэлэн мөнгө хэрэгтэй учраас" хэмээн хариулж байв.

Мөн дараах асуултад хариулсан юм.


-Яагаад ийм буруу замаар орчихов?

-Ар гэр асуудалтай учраас буруу хүүхдүүдтэй нийлээд, өөрийнхөө толгойгоор сэтгэдэггүй, үеийнхээ хүүхдүүдээс өөр болохоор хулгай хийдэг болсон.

-Хэзээнээс?

-2019 оны сүүлээс хулгай хийж эхэлсэн.

-Чамд хүн зааварчилж, захиалга өгдөг юм уу?

-Үгүй. Би өөрөө хийдэг.

-Ар гэрийн асуудлаар гэсэн. Ямар асуудал гарсан юм бэ?

-Агаа согтуу орж ирээд хөөж туугаад, "золбин гөлөг" гэх мэтээр дуудаад байдаг. Тэгээд л...

-Ихэвчлэн орон сууцны айлуудад хулгай хийдэг юм уу?

-Үгүй. Гэр хорооллын айлуудад ордог.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ХЯТАДАД ТАВАН ЖИЛ ЧИЛИТЭЙ БУДААГААР ХООЛЛОСОН ОЮУТАН АМЬСГАЛ ХУРААЖЭЭ
 

Хятадад таван жилийн туршид зөвхөн чили соустай будаагаар хооллож байсан оюутан охин тураалд орж, амьсгал хураажээ. South China Morning Post сонинд бичсэнээр, Ву Хуаян охиныг дөрвөн настай байхад ээж нь нас барж, 14 настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Эцэг, эхээ алдсан охин сэтгэцийн өвчтэй дүүтэйгээ үлдсэн байна. Тэрээр сард 300 юанийн тэтгэмж авдаг байсан бөгөөд түүгээрээ дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлдөг байжээ. Хожим нь Ву коллежид орж, жилийн 7000 юанийн тэтгэлэг авах болжээ Оюутан охин дүүтэйгээ авга ах, эгчийн хамт амьдардаг байсан бөгөөд тэд нар нь ч мөн санхүүгийн хүнд байдалд амьдардаг гэнэ.

Гүйжоу коллежийн гуравдугаар курсийн оюутан Ву 135 см өндөр, 21.6 кг жинтэй байсан аж. Зүрх, бөөрний өвчинд шаналсан түүний түүх Хятадын хэвлэлүүдээр гарсан даруйд олон нийтийн анхаарлыг татаж, нийт нэг сая гаруй юанийн хандив цугласан ч эмч нар охины амийг аварч чадсангүй. Ву Хуаян 24 насандаа Гүйжоу хотын анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ХАКҮХО ХАЦҮ БАШЁГ ОРХИЛОО
 

Маэгашира Эндо, Миёогирюү нарт дараалан унаж, кинбоши алдсан их аварга Хакүхо өнөөдрөөс тэмцээнийг орхиж байна

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top