Хятадад таван жил чилитэй будаагаар хооллосон оюутан амьсгал хураажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15


Хятадад таван жилийн туршид зөвхөн чили соустай будаагаар хооллож байсан оюутан охин тураалд орж, амьсгал хураажээ.

South China Morning Post сонинд бичсэнээр, Ву Хуаян охиныг дөрвөн настай байхад ээж нь нас барж, 14 настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Эцэг, эхээ алдсан охин сэтгэцийн өвчтэй дүүтэйгээ үлдсэн байна. Тэрээр сард 300 юанийн тэтгэмж авдаг байсан бөгөөд түүгээрээ дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлдөг байжээ. Хожим нь Ву коллежид орж, жилийн 7000 юанийн тэтгэлэг авах болжээ Оюутан охин дүүтэйгээ авга ах, эгчийн хамт амьдардаг байсан бөгөөд тэд нар нь ч мөн санхүүгийн хүнд байдалд амьдардаг гэнэ.

Гүйжоу коллежийн гуравдугаар курсийн оюутан Ву 135 см өндөр, 21.6 кг жинтэй байсан аж. Зүрх, бөөрний өвчинд шаналсан түүний түүх Хятадын хэвлэлүүдээр гарсан даруйд олон нийтийн анхаарлыг татаж, нийт нэг сая гаруй юанийн хандив цугласан ч эмч нар охины амийг аварч чадсангүй.

Ву Хуаян 24 насандаа Гүйжоу хотын анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
AXA(202.131.243.186) 2020 оны 01 сарын 16

RIP

0  |  0
Зочин (64.119.20.165) 2020 оны 01 сарын 16

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top