Бөхийн өргөөний дугуй барилга, удирдлагын баг тойрсон хэрүүл дэгдэж дэгдэж түр намдсан. Гэтэл энэхүү дуулианы шилийг даран Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг баталсан нь бас нэгэн шуугиан болов.
Тус журамд зааснаас харвал 27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд, 28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд, 34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд, харин 38 наснаас дээш бөхчүүд сайн дураараа барилдаж байж сая Улсын баяр наадам болон Цагаан сарын барилдаанд зодоглох эрх авах юм байна.
Тиймээс энэ журам нь зарим бөх, бөхийн хорхойтны эсэргүүцэлтэй туллаа. Уг журмыг шууд утгаар нь буруутгах гэсэнгүй. Ямартай ч хоёр талтай харагдана. Нэгдүгээрт, үндэсний спортын уламжлал алдагдаж, бөхчүүдийн барилдах эрхэнд халдаж байна гэж болохоор. Тэр тусмаа бөхийн орон гэгдэх Монгол Улсад ийн насны ангиллаар барилдааны эрэмбэ тогтоочихвол улсын өндөр цолтонгууд Төрийн баяр наадмаар барилдаж цолоо дуудуулна гэж саналтгүй.
Уг нь тэд Төрийн баяр наадам, Цагаан сарын барилдаанаар л хоёр удаа ард түмэндээ харагдаж цолоо дуудуулдаг уламжлалтай. Тэгээд ч тэдний барилдааныг харах гэж шуурдаг бөхийн хорхойтнууд олон бий. Энэ байдал алдагдах нөхцөл үүсэж болзошгүй.
Хоёрдугаарт, үндэсний спортыг мэргэжлийн тал руу хандуулсан гэж харж болохоор. Хэрвээ Монгол үндэсний бөхийн спортыг олон улсын түвшинд гаргах хэтийн бодлого барьж байгаа бол энэ бүү хэл журам гаргаж байж сая амжилт олох байх. Ид спортод амжилт гаргах насны залуус байнгын бэлтгэлтэй зодоглож байж олон улсын тавцан ярих учиртай. Нөгөө талаар 30 нас хол гарсан бөхчүүд гэхээр гол төлөв Улсын цолтой буюу өндөр дээд цолтонгууд барилдаж байгаа. Ийнхүү насны ангиллаар барилдааны эрэмбэ тогтоогоод өгчихвөл начны найраа буурах, устах магадлал байж болох юм. Яагаад гэхээр начны найраанд оролцох магадлалтай бөхчүүд бол өндөр цолтнууд байдаг. Тэгэхээр шинэ гарсан журмын дагуу цол, насны ангиллаар аваад үзэхээр 30 нас хол гарсан бөхчүүд Төрийн баяр наадамд барилдах магадлал тун бага болж байна. Магадгүй мөд аварга, арслангүй наадам ч болж мэдэх юм.
Ийм л хоёр талтай журмыг бөхчүүд болон бөхийн хорхойтнууд эсэргүүцэж байна.
Мэдээллээс харвал Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж нар лав эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн байна. Арга ч үгүй, Төрийн баяр наадам, Цагаан сарын барилдаанд зодоглоно гэдэг бол бөх болж төрсний ганц бахархал гэхэд болно. Харин бөх сонирхогчдын хувьд эр хүний 37 нас гэдэг бол идэрхэн нас. Тийм дээ ч монголчууд “Гуч гарсан эр гурваа дарсан ат” хэмээн нэрийдэж ирсэн. Нөгөө талд орчин цагт 30 хол гарсан бөх арав, хорин хэдтэй залуустай байнгын бэлтгэл дор барилдаж, тэдний хэмжээнд бэлтгэл сургуулилт хийнэ гэвэл худлаа. Бэлтгэлээс үүдсэн төрөл бүрийн асуудал насны онцлогоос болж үүснэ. Бөхчүүд бэртэл гэмтэл авах нь элбэг учраас аливаа нэг барилдаанд оролцож байгаад бэртсэнээс болж Төрийнхөө баяр наадамд барилдаж чадахгүйд хүрч байгаа юм” хэмээж байна. Энэ бас л бодох асуудал. Нөгөө талаас “Аварга арслан гээд цолондоо эрдсэн харимал бөхчүүд цолны найраа хийгээд явдаг. Шинэ журмаар ашгүй энэ байдал алга болох магадлалтай” хэмээн дэмжиж байгаа юм. Тиймээс бид Бөхийн холбооны нарийн бичгийн даргаас энэ тухай тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.
Харин Улсын Манлай засуулч Б.Батболд “Миний хувьд 1994 оноос хойш бөх засаж, сүүлийн арваад жил зүүний магнайд гарч байна. Үндэсний бөхийн холбооноос гаргасан энэ журмыг дэмжиж байгаа. Манай аварга арслангууд барилдахгүй байгаагаараа өөрсдийгөө хохироож байна. Өнөөдөр өрсөлдөөн их болсон цагт барилдаж байж л сайн байна. Гэтэл барилдахгүй байж байж гарч ирчихээд нэг, хоёрын даваанд унадаг үзэгдэл бий. Нөгөө талаар аливаа барилдаанд бөхийн хорхойтнууд аварга арслангуудынхаа барилдааныг үзэх гэж ирдэг. Харин аварга арслангууд нь ирдэггүй. Хаа нэг барилдахаараа нэг хоёрын даваанд унаад байхаар Монгол бөхийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байна. Н.Батсуурь аварга бол жилдээ болдог барилдаануудад сайн барилдаж байж л өндөр цолонд хүрсэн байх жишээтэй. Бид алийн болгон уламжлал ярьж хойш ухарсаар байх юм. Миний хувьд бөхийн барилдааныг камераар шүүхийг байнга л сануулдаг. Тэгэхээр бид хэзээ бөхөө камераар шүүн барилдуулж байсан юм гээд зөрөөд байдаг. Японоос эхлээд дэлхийн улс орнууд үндэсний спортоо улам нарийн технологи, дүрэмтэй болгож байна. Гэхдээ шинэчилж байна гээд уламжлалаа үгүй хийж болохгүй, уламжлал шинэчлэлээ хослуулж явах ёстой гэж бодож байна” хэмээв.
Хорь гаруй жил үндэсний бөхийн засуулаар ажиллаж байгаа энэ эрхэм ийн хэлснээс харвал бас бодох зүйл бий. Өөрөөр хэлбэл, 25 жил зүлэг ногоон дэвжээнд зассан бөхтэйгөө хамт барилдаж, унахад нь унаж, давахад давж яваа засуулчийн үг нэгийг бодогдуулж хоёрыг өгүүлнэ биз ээ.
Харин Аймгийн заан С.Батсайхан “Би энэ тухай нэлээд хожуу сонслоо. Мань мэт нь ямар Улсын наадам, Цагаан сараар зодоглох биш дээ. Гэхдээ залуугаасаа л бөхтэй ойр явсны хувьд сонирхож ажиглаж л байна. Манай үүгээр зөв буруу гээд хоёр талцаад л байгаа бололтой. Журмаараа бол миний үеийн бөхчүүд яагаад ч Цагаан сар, Баяр наадмаар барилдахгүй болжээ. Энэ нь нэг талдаа харамсалтай юм. Хэн ч гэсэн Төрийнхөө баяр наадмаар нэг ч болтугай давж цол гуншингаа, нутаг усаа дуудуулахыг зорилгүй яах вэ. Бидний насныхан тэртээ тэргүй түрүүлж үзүүрлэхгүй шүү дээ. Дуртай зүйлээ л хийж яваг л дээ. Гэхдээ их спорт өөрөө хөгжил шаарддаг учраас үндэсний бөх ч гэсэн үүний дагуу хөгжиж байгаасай гэж хүсдэг учраас би нэг талаараа дэмжиж байгаа юм. Хамгийн гол нь зөвхөн ид насны бэлтгэл сайн байгаа залуучуудын наадам болчих гээд байна. Монголчууд дээр үеэсээ хөгшин залуугүй барилдаж цэнгээд ирсэн уламжлалтай учраас арай хатуу журам гаргачихав уу. Тэгэхээр журмаа арай зөөлрүүлж болоогүй юм уу гэж бодож байна” гэлээ. Ерөнхийдөө уур амьсгалаас ажиж байхад шинэ журмыг тэгтлээ үгүйсгэхгүй байгаа юм болов уу. Аливаа зүйл маргаан дагуулж байж сая бий болдог утгаараа нийгэм болон бөхчүүдийн дунд нэг хэсэг маргаан өрнөх байх. Ямартай ч Улсын баяр, Цагаан сарын барилдаанаар 37 настай аварга, арслангууд 20 настай бөхтэй өрж зогсох боломжгүй журам гарчээ. Үнэн хэрэгтээ Х.Баянмөнх аварга 40 нас гарсан хойноо Улсын баяр наадамд түрүүлж л байсан гэхээр жилдээ болж байгаа барилдаанд дунд шөвөгт үлдээд эрхээ цуглуулаад байх боломж бий. Ингээд нэгэнт бөхийн тухай дурдсан учраас эх сурвалжаас авсан албан бус мэдээллээс үүдэн хэлэх зүйл бас байна.
ДУГУЙ БАРИЛГЫН МАРГААН ДАХИН ӨРНӨХ ВИЙ
Ямартай ч Бөхийн холбооны удирдлагын бага сонгох, хурал хийх эсэх тухай маргаан чимээ намдсан. Гэвч энэ нь түр намдсан ч далд тэмцэл байгааг эх сурвалж дуулгав. Тэгэхээр энэ нь албан эх сурвалж биш учраас чухам ямар учраас маргаан дэгдсэн, үүнээс үүдэн Монгол бөхийн нэр хүнд чамгүй сэвтсэн тухай өгүүлэх нь зүйн хэрэг гэж үзлээ.
Даяаршлын шуурга нүдэж буй энэ цагийн салхинд нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа нэгэн том талбар бол үндэсний бөх яах аргагүй мөн учраас тэдэнд талархах нь зүй ёсны хэрэг. Түүнээс бус бөхчүүд маань улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засаг, бүтээн байгуулалтад тийм ч өндөр үүрэгтэй хүмүүс биш гээд хэлчихэд хатуудсан хэрэг болохгүй. Өнөөх л монгол эр хүний жудаг, сайн шинжийг агуулсан хэмээн айл гэр, сэтгэлийн хоймортоо залдаг байсан бөхчүүдийн нэр хүнд тийм ч сайнгүй болсон учраас дор дороо шүүн тунгаах цаг нь болсон. Хамгийн гол шалтгаан нь тэднийг харан баясахаасаа илүү үндэстний маш том дархлаа тэнд оршиж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнд нийт бөхчүүдийг хамруулан хэлэх гэсэн хэрэг биш. Эрх ашиг эд материалын төлөө тэмцэж, энэ хэрээр үндэсний бөхийн нэр хүндийг унагааж байгаа цөөн тооны хүмүүсийн тухай юм шүү.
Бөхчүүдийн нэр хүнд хаяа хатавч бараадахаас аргагүй зүйлийг тэднийг манлайлагчдын нэг хэсэг нь өөрсдөө хийсэн. Тодотговол, өнгөрөгч 2018 онд цагийг эзэлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодоон цохион дээрээ тулсан хурал зохион байгуулж Бөхийн холбооны тэргүүн болохоор улайрахаар ард түмэнд ямар харагдах вэ. Гэтэл өөрийг нь залгамжлан гарч ирсэн дархан аварга А.Сүхбат өндөр хамгаалалт бүхий хуралд амь насаараа дэнчин тавин очиж зодуулахаар хэн Монгол бөхийг хүндлэх юм. Тэнд болсон процессыг хэвлэл мэдээллээр тайлагнаж гоншигнохоор бүр ч хөгийн харагдана. Тэр ч бүү хэл үндэсний бөхийн домогт аварга Х.Баянмөнх хэвлэл мэдээллээр шүүхийн тогтоол танилцуулаад явахаар энэ Монгол бөхийн чинь нэр хүнд хоймор битгий хэл хаяа хатавч бараадаад тогтож байгаа нь их юм болж байгааг анзаарах цаг нь болжээ. Үнэнийг хэлэхэд дугуй барилга баригдахаас өмнө үндэсний бөхийн нэр хүнд айл гэрийн хойморт заларч байсан юм шүү. Харин бөхчүүд маань өөрийн гэсэн орох оронтой болсон учраас түүнийгээ булаалдан тэмцэж байгаа мэт өчүүхэн харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл өмчтэйн зовлонг эдэлж сууна. Ард түмний хандив тусламж, төрийн хөрөнгийн оролцоотойгоор цагийн хатууд баригдаж байсан энэ дугуй барилга тойрсон хэрүүл яваад байгаа болохоос биш үндэсний бөхийн барилдааныг улам төгөлдөржүүлэх тухай хэрүүл маргаан гараад байгаа юм биш гэдгийг юу юунаас харж болно.
Их спортод бүх насаа зориулсан домогт аваргууд маань үндэсний бөхийн төлөө сэтгэл зовж байна хэмээн хүчээр цагаатган бодлоо гэхэд дархан аваргатай түнш гэх бизнесмэн Л.Чинбатад энэ айл ямар хамаатай юм.
Л.Чинбат алтаа ухна уу, ногоогоо тарина уу, үнээгээ саана уу хэнд хамаатай юм. Гагцхүү бөхчүүдийн маргаанд оролцоод байгаа нь бөхчүүд, цаашилбал хүмүүст хамаатай. Бөхийн холбоог 20 жил удирдсан Р.Нямдорж саяхан болтол энэ суудалд шигдээд байгаагийн цаана юу байсан юм бол. Энэ олон асуултын хариу нь өөрөө “Дугуй барилга” гэсэн ганцхан хариулт өгч байна. Жудагтай монгол бөхчүүд албан тушаал, байшин барилгын төлөө шүүхдэлцээд явж байсан түүх байна уу. Тойрч суугаад дүрэм журамдаа заасны дагуу “Их Эе”-ээ хуралдуулаад асуудлаа шийдэхийн оронд Бөхийн өргөөг хэдэн сараар хааж байгаад хэрүүл тэмцэл хийх хэрэг юун. Бидний харж байгаагаар бол Бөхийн өргөөний дугуй барилга л болж таарсан. Бөхчүүд гэхэд олон зуун жил, бүр мянгаар тоологдох настай үндэсний бөхийн эртний уламжлалт хэлбэр, агуулга алдагдаж байна, шинэчлэл хэрэгтэй байна гэх зэргээр нэг ч удаа дуугарсангүй, гагцхүү 20 гаруйхан жилийн түүхтэй дугуй барилга тойрон эргэлдэж байгаа нь харамсалтай. Энэ хэрээр үндэсний өв соёлын нэгэн дархлааг нэр хүндгүй болгож байгаагаа ухаарах цаг нь болжээ.
Уг нь үндэсний өв соёл тээж яваа энэ спорт уламжлалаа хадгалж, монгол хэмээх үндэстнийг дэлхийд харуулахад тодорхой үүрэг хүлээсэн болохоос биш, өнгө төрх, агуулгаа өөрчлөөд бай гэсэн ч үг биш байх. Эрдэмтэн мэргэд монгол бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц агаад энэ онцлогоороо монгол үндэстнээс хүн төрөлхтний спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц нэгэн хувь юм хэмээн үздэг юм шүү. Үүнийг л хадгалах, дэлхий нийтэд таниулах тал дээр талцаад маргаж суумаар байдаг.
Хамгийн гол нь үндэсний бөхийн төлөө гэхээсээ илүүтэй бизнесийн шинж чанартай энэ маргаан бөхийн ертөнц, бөхчүүдийн нэр хүндийг унагаагаад байгааг ойлгох хэрэгтэй. Албан бус ч эх сурвалжийн өгсөн мэдээлэл хэрвээ үнэн байгаад маргаан дэгдвэл нэр хүнд улам бүр унана шүү гэдгийг сануулах учиртай.
Сэтгэгдэл ( 14 )
энэ зөв шийдвэр байна.Үзэгчид аварга арслангуудын барилдааныг үзэх гэж л очдог.Гэтэл нөгөөдүүл нь ирдэггүй.Бүр том барилдаанд ч оролцдоггүй.Тэд Төр засаг, иргэдээ тоодоггүй...Яах гэж өндөр цолонд хүрсэн юм. Ард олноо баясгах гэж л биз дээ.Тэгээд яагаад зугатаад байгаа юм.Хэрвээ барилдаж чадахгүй болсон бол нэр төртөйгээр зодогоо тайлчих хэрэгтэй ш дээ.Тэгээд бас болоогүй Төрийн байгууллагын нэр дээр гарч тэжээлгээд суудаг биз дээ.Үүнээс л болж бөхийн нэр хүнд унаж байна.Бөхийн өргөөгөө засаж тордоод байнга ашигладаг болооч дээ. Хаяа орохоор хөлчих шахах юм.Сүр сүлд ч үгүй болоо юу даа...Хэрүүл
baterdene bolchmoor yumaa
Buh yuch bos
Undesnii buh uzdeg hun tsuursuur. 30-aas doosh nasniihan bur hylaij ch harahaa boliloo. Zorigtoi shinechil!
Duremend zaalt oruul odoonii bohchuud ygl gahai. Hurdan barildaj chadahgui amsgaadna suuna tsaiga uuna ted hen ym mongo tolj uzej bga ard tumniig hundel
Bi teevriin jolooch. Toriin naadamd amand garch chadahgui bokoh n dee. Too guitseej amand gardag tserguud yamar shalvuuraar ulsiin naadamd huch uzeh ve
Бөх спортын төрөл тул хөлсөө арчих алчууртай болгомоороо 21р зуунд хөлстөйгөө хамждаг спорт
БӨХ д ТӨР ОРОЛЦДОГОО БОЛИМООР ШИГЭЭ
БӨХ д ТӨР ОРОЛЦДОГОО БОЛИМООР ШИГЭЭ
БӨХ д ТӨР ОРОЛЦДОГОО БОЛИМООР ШИГЭЭ
энэ хүн ямар учиртай ийм шийдэгдсэн асуудлыг гаргаж тавиад байгаа юм бэ , энэ шинэ гарсан журмыг дэмжиж байгаа 30-38 насны ид барилдаж байгаа аварга арслангууд 50 хувьд нь барилдах боломжтой шүү дээ тийм учраас дэмжинэ .\n
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Маш зөв шийдвэр гаргасан шүү одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй ш дээ
Хуучин дөч гарсан эр дөрвөө дарсан ат гэдэг байлаа одоо юу гэнэ үү гуч гарсан эр гэнэ үү ккк