НӨАТ-ын сугалааны тохирол МАРГААШ явагдана

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 19-ны ням гаригт болно. Уг сугалаанд 2019 оны 12 дугаар сарын өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтууд хамрах юм. Өнгөрсөн сарын баримтуудыг энэ сарын 8-наас өмнө Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлсэн юм. Энэ удаагийн тохирлын Супер шагнал 60 сая төгрөг байна. Энд сануулахад, иргэдийн 2019 оны худалдан авалтын НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгохоор ажиллаж байгааг татварын байгууллага мэдээлсэн юм. Урьдчилсан тооцооллоор 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top