#1 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ УУЛЗАХААР ДАВОСЫГ ЗОРИВ УУ!
Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчээр сонгогдсон цагаасаа хойш очихоос цааргалсан “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аа зориод хоёр хонож байна.
Энэ үеэр сүүлийн жилүүдэд өстөн дайсан мэт мэдэгдэл шидэлцэх болсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзалдах бололтой.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Давосын эдийн засгийн чуулган гэх индрийг алгасалгүй ашиглаж ирсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд голдуу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад зохиогддог чуулга уулзалтуудад анхаарал хандуулж, бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлөөс хоцрохгүй гэдгээ үг болон үйлдлээрээ илэрхийлсэн. Улмаар энэ жил анх удаагаа Давосын чуулганд оролцож буй. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан төсөв хэмнэх үүднээс НҮБ-ын чуулганаас татгалзаж, “Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы талаар “Гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь, ямар хэрэгтэй, ямар үр дүнтэй гэдгийг судалсны үндсэн дээр хийнэ” хэмээсэн удаатай. Оронд нь хойд хөршөөс зохион байгуулдаг “Дорнын эдийн засгийн чуулган”, ШХАБ-ын уулзалтуудыг алгасалгүй оролцсон байдаг.
#2 ХЯТАДАД ДЭГДСЭН КОРОНАВИРУС ХҮНЭЭС ХҮНД ХАЛДДАГИЙГ ЗАРЛАЛАА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай ажлын хэсэг маргааш буюу лхагва гарагт Женев хотноо хуралдаж, шинэ төрлийн титэм вирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээний онц байдал зарлах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.
БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд халдварладаг байж болзошгүй гэж мэдэгджээ.
Үл мэдэгдэх вирус халдварласан хүнтэй харьцах тохиолдолд халдварладаг болохыг нотолсон бодит нотолгоо байгаа тул шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэж тус хороо онцлоод, титэм вирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байсан 15 эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар туссан болохыг баталжээ. Одоогоор бүртгэгдээд буй тохиолдлуудын 95 гаруй хувь нь Ухань хоттой холбоотой байна. Шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварлах эрсдэл бий болох нь тогтоогдсоноор титэм вирустэй тэмцэх зорилтыг хүндрүүлж байна гэж шинжээчид сэрэмжлүүллээ. Мягмар гарагт шинэ төрлийн вирусээр халдварлаж, амиа алдсан хүний тоо дөрөв болж өссөн тухай Ухань хотын эрүүл мэндийн хороо мэдээлсэн. Нас барсан өвчтөн 89 настай байжээ.
#3 ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ “ЗӨӨЛДӨЖ”, ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ХАТУУДСАН УУ?
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэргэжлийн сэтгүүлчид ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
#4 ӨНДӨР ХАЛУУРЧ, ХООЛОЙ ӨВДСӨН ХҮҮХДҮҮД ЭРС НЭМЭГДЖЭЭ
Энэ өвөл A болон B хүрээний ханиад, томууны вирус хавсарсан хэлбэрээр тархаж, баргийн эмэнд дарагдахгүй, амархан хүндэрч, зовиуртайгаар удаан үргэлжилж байгааг иргэд, эмч нар ярьж байгаа. Тиймээс ханиад, томууны тархалт эрс өсдөг үеэр нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, өчигдрөөс хичээл орж эхэлсэн юм. Сурагчид амарч, олон нийтийн газраар зорчихгүй байснаар ханиад, томууны дэгдэлт багасч, тогтворжих ёстой. Хотын төвд байрладаг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг 14 хоногийн өмнө зориход эл хуль, өвдсөн хүүхдүүд цөөхөн ирж байсан бол өчигдрийн байдлаар нөхцөл байдал хүндэрч эхэлсэн бололтой дүр зураг угтан авлаа. Тус дүүргийн амбулаторийн нэг давхарт хүүхдийн эмчийн өрөөний гадна оочерлож байгаа эцэг, эхчүүдийн нэг С.Булганаас хүүхдэд нь ямар шинж тэмдэг илрээд эмнэлэгт ирсэн талаар асуухад “Өндөр халуурч байна. 39-40 хэм хүрч халуураад нэг хонохоор нь өрхийн эмч дээр ч очиж амжилгүй эмээгээд шууд дүүргийн эмчид үзүүлэхээр ирлээ” гэсэн юм.
Есөн настай болов уу гэмээр охиных нь уруул хатаж омголтоод илт ядарч халуурч байгаа бололтой харагдана. Энэ мэтээр үзлэгийн өрөөний гадна балчир хүүхдээ тэвэрсэн ээж, ахлах ангийн охиноо дагуулсан аав үзүүлэх гэж яарсан хэдий ч дараалал хүлээн сууцгаана. Хүүхдүүдийг үзэж байгаа эмч нь шөнийн ээлжинд ажилласан боловч ачаалал гэнэт нэмэгдсэн учраас үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь энэ.
#5 Ц.МАГАЛЖАВ: ЦАГААН САРААР Э.ОЮУНБОЛДЫГ БАРИЛДУУЛАХГҮЙ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрч, түүний барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Гэвч аварга Э.Оюунболд удахгүй болох Сар шинийн барилдаанаар зодоглоно гэдгээ илэрхийлээд буй юм. Иймд энэ асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа.
-Аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэж Баяр наадам зохион байгуулах хорооноос түүний барилдах эрхийг хоёр жилээс хассан. Гэвч маргаан шүүхийн шатанд байгаа учраас Э.Оюунболд барилдах боломжтой юу. Сар шинийн баярын барилдаан зодоглоно гэж Э.Оюунболд мэдэгдээд байна?
-Ө.Энхтүвшин сайдын ахалсан Баяр наадам зохион байгуулах комиссоос аварга Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах тогтоолоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирүүлсэн. Тогтоол шийдвэр гарсан учраас барилдах боломжгүй. Цагаан сарын барилдаанаар Э.Оюунболдыг барилдуулахгүй.
Сэтгэгдэл ( 0 )