"Ариг" банкны удирдлага Төвбанканд шилжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Зарим хэвлэлээр "Ариг" банкыг дампуурах эрсдэлд орсон гэх мэдээллийг түгээжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас "Ариг" банканд бүрэн эрхт төлөөлөгч томилж, хуульд заасны дагуу арга хэмжээ авч байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Гэхдээ тус банкыг дампуурах эрсдэл үүссэн гэдгийг ташаа болохыг мэдэгдлээ.

Харин удирдлагын түвшинд асуудал үүссэн тул эрх мэдэл нь Монголбанканд шилжсэн байна. Одоогоор тус банк хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ талаар ирэх даваа гарагт олон нийтэд мэдээлэл өгнө гэдгийг тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.76.235) 2020 оны 01 сарын 25

шал хэрэггүй хүмүүсийн мөнгийг худлаа хадгалж байгаа нэртэй жижиг банкуудыг түргэн татан буулгаач дээ капитал банк шиг хүмүүс бас хохироочихов доо

1  |  0
Top