Коронавирусаас сэргийлэх ажилд 9.7 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

Засгийн газар яг одоо /2020.1.26/ хуралдаж байна. Энэ хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж буй юм.

Тодруулбал, шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Мөн дээрх шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.

Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгах, боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор ЕБС-иуд, их дээд сургуулиуд, МСҮТ, цэцэрлэгийг 2020 оны 3, 4, 5-р сарын хагас сайн өдөр бүр хичээллүүлэх арга хэмжээ авахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт тус тус даалгах юм байна.

Засгийн газар өнөөдөр /2020.1.26/ энэ дагуу тогтоод гаргаж, албажуулах аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааа(202.126.89.40) 2020 оны 01 сарын 26

нөхөж ажиллахаар бол одоо амраасан нь зөвшдээ

0  |  0
ааа(66.181.161.69) 2020 оны 01 сарын 26

Хичээлийн шахахгүй юу ...Юун хагас сайн өдөр хичээллэх ...юу солиороод байгаа Попууд вэ

0  |  0
Top