Хонконгийн онгоцоор ирсэн иргэнийг ТУСГААРЛАН үзлэг хийж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Өнөөдөр буюу 2020.01.27-ны 20:00 цагт Хонконгийн онгоцоор өндөр халуунтай, биеийн байдал нь сайнгүй иргэн зорчин ирж буй тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл яг одоо ХӨСҮТ-ийн Тандалтын багийнхан "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Хонконгоос ирсэн халуунтай зорчигчийг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж байна. 

Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ-д шууд мэдээлэн, сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллах үүрэгтэй байдаг. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.64) 2020 оны 01 сарын 27

ойрын хавьтал нь онгоц тэрчигээрээ биздээ

0  |  0
Top