Худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг анхааруулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн урсгалыг хязгаарлах бодлого маргаашаас хэрэгжинэ.

Үүнтэй холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол нийтийн дунд байна. Түүнчлэн зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа зогсох уу гэсэн асуудал яригдаж байгаа.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэлээ. 

Иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.38) 2020 оны 01 сарын 27

Засаг төршүү юм нь мэдээллээ хүртэл зөв хиймээр байна! Яагаачгүй байхад л зах, ХТ хаана барина гэж сүржигнээд.. ямар эмзэг, хэврэг э/з-тай билээ? Гурил, будаа, махны нөөц л байхад болоо юм биш үү? Тарган гахай шиг юмнууд эцэж турах гээл үхэлдээд байдаг, одор болохоор өлөн царайлаад хамаг лангуу хамчигдаг.. ичиж үхмээр!

0  |  0
Top