ИРГЭД: Үндэсний үйлдвэрийн бараа үнэтэй болохоор БЭЛЭН МӨНГӨ өгсөн нь дээр

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Коронавирусийн халдвар дэлхий нийтийг түгшээгээд буй энэ үед Монгол Улсын иргэд уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа вэ гэдэг нь чухал байна. Мөн Цагаан сарын баяр дөхсөн энэ үед өвчний тархалт нэмэгдсээр байгаа нь монголчуудын уламжлалт золголт, шинэлгээнд нөлөөлөхөөр байгаа. Ер нь бол одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд монголчууд Цагаан сарын баяраа уламжлал ёсоор тэмдэглэхдээ заавал урд хөршийг зорьж, бэлэг сэлт авахгүйгээр үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн сонгох юм уу, бэлэн мөнгө БЭЛЭГЛЭХ нь зөв гэсэн хандлага цахим орчинд байна. Тиймээс энэ талаарх иргэдийн сэтгэгдлийг тодрууллаа.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Цэцэгмаа:

-Энэ жил өвчин их байгаа болохоор Цагаан сар хиймээргүй л байна. Хэрвээ Цагаан сар хийхээр болвол мөнгө л өгье гэж бодож байна. Бага хүүхдүүдэд нь 5000 төгрөг, том хүмүүст 10.000 төгрөг өгөөд гаргана гэж бодож байгаа.

-Коронавирусээс гэр бүлээ болон өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Ханиад хүндэрчихвэл эм авч уугаад, маск зүүгээд, спирт, гар ариутгагчаар ариутгаад явж байгаа. Гар ариутгагчаас нэг бүтнийг аваад олуулаа болохоор хэрэглээд дууссан. Дахиад авах гэсэн байхгүй байна. Маскаа хүрэлцээтэй байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Хүмүүс бинтээр маск хийгээд зүүж байна л гэсэн. Нэг авууштай зүйл гэвэл өрхийн эмнэлэгт дараалал байхгүй байна. Эмийн сан хүнгүй байна. Энэ нь л сайхан юм. Ороод чөлөөтэй юмаа аваад гарч болохоор юм. Үүнд л баярлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б Сувд-Эрдэнэ:

-Ханиад их байгаа учраас Цагаан сар хийгээд хэрэггүй гэж бодож байна. Цагаан сар хийвэл энгийн сайхан, тавгаа засаад л үр хүүхдүүдтэйгээ гэртээ байя гэж бодож байна. Гараа савангаар савандаад, спирт сайн гэхээр нь спиртээр нүүр амаа арчаад л, гадуур гарахдаа маск зүүж вирусээс хамгаалж байна даа.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б Бадамханд:

-Энэ айхтар вирус гараад ирсэн нөхцөлд манай улсад ороод ирвэл Цагаан сар хийхэд хэцүү шүү дээ. Хэрвээ Цагаан сар болвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд бэлэн мөнгө өгсөн нь зүгээр гэж бодож байна. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр үнэтэй байгаад байдаг. Тэтгэврийн над шиг хүмүүс бол дийлж авахгүй. Тэрний оронд мөнгө өгсөн нь зүгээр гэж бодож байна. Цэвэрхэн бас хэрэгцээтэй.

Вирусээс хамгаалах тухайд, ерөнхийдөө гадуур явахгүй, спирт хэрэглэж байна. Бас витамин хэрэглэж, орж гарч байгаа хүмүүсээ хязгаарлаж байгаа. Зайлшгүй ажилтай үед л гэрээсээ гарч байна.

-Хүмүүс гурил будаа, хүнсээ ихээр нөөцөлж байна гэсэн мэдээлэл цахим орчинд гарч байна.  Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Гурил, будаагаа бага хэмжээгээр нөөцлөх нь зөв гэж бодож байна. Олон хүүхэдтэй айлууд хамгаалах болон идэж уух зүйлийн хомсдолд орчихвол хэцүү шүү дээ. Сэтгэл зовж байгаа нэг зүйл бол хамгийн анхан шатны маск, спирт, витамин үнэгүй тараадаггүй юмаа гэхэд үнийг нь нэмэхгүй, хангалттай, эмийн сан болгонд ороход бэлэн байж байдаг болгомоор байна. Манай орон сууцны ойрын эмийн санд  бол байхгүй л байна. Өчигдөр эрт эмнэлэгт очихдоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт 200 төгрөгөөр, бараг бөөний үнээр нь зарж байсан 200 төгрөгийн маск, 700 төгрөгөөр жижиг спирт авсан. 10 маск л өгч байна лээ. Олдоц байхгүй. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам хяналтдаа авах хэрэгтэй. Зарим газар маск 500 төгрөг, спирт 1500 төгрөг болсон байна. Үнийг нь нэмээд байвал хэцүү. Боломжтой айл байна, боломжгүй айл ч байна. Боломжгүй айл бол хамгаалж чадахгүй.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Р.Мандаа:

-Цагаан сар болно гэвэл хийх л байх даа. Хил хаачихсан болохоор бэлгэнд юу авахаа мэдэхгүй л байна. Коронавирусээс хамгаалах тухайд, интернэтээс харсан заавраар маск зүүгээд, гараа савандаж угаагаад явж байна. Маскны хүрэлцээ муу байна, үнэ нь нэмэгдсэн байна. Зарим эмийн сангуудад маск байхаа больжээ.

Сүхбаатар дүүргийн замын цагдаа М.Батжаргал:

-Манай гэр бүлийн хувьд Цагаан сар хийдэггүй. Ажилтай, жижүүртэй байдаг болохоор шинийн гурванаас цагаалж эхэлдэг. Коронавирусээс маск зүүж л хамгаалж байна. Маск олдохгүй, хүрэлцээ муу байх шиг байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Х.Янжинсүрэн:

-Миний хувьд Цагаан сар хийхгүй гэж бодож байна. Энэ их асуудлын дундуур баяр хиймээргүй байна. Цагаан сар хийхээр болвол гадуур байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд, хүмүүсийн өгдөг зүйлсийг л өгөх байх. Хятад юм битгий орж ирээсэй гэж бодож байна. Коронавирусийн халдвараас маск зүүж, гараа угааж хамгаалж байна. Санитол авах гэсэн боловч олдохгүй байна. Маск олдохгүй, маск нь үнэтэй байна. Болдог маск, болдоггүй маск гэж бас байгаа байх. Даавуун маск хамгаалахгүй гэсэн.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.101) 2020 оны 01 сарын 28

Үндэсний үйлдвэрээ дэмж Эрээний барааг бүү ав гэх юм.Энэ жилийн хувьд бол эрээний бараа хэрэггүй.Харин үндэсний үлдвэрийн бараа авахад хүрвэл үнийг нь дийлэхгүй сөхөрнө.Иймд бараа энэ тэр гэхийн оронд 3000,5000,10000 төгрөг нь л дээо

0  |  0

Top