Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг автобусаар авчирна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Коронавирусийн халдвар өмнөд хөршид хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Засгийн газраас Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд өнөөдрөөс /2020.01.28/ түр хугацаагаар хязгаарлалт хийж эхлээд байгаа.

БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдардаг манай улсын 300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Монгол Улсаас тус хотод суугаа Консулын газарт гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын хилийн боомт дээр байгаа 300 орчим Монгол иргэнийг авчрахаар АТҮТ-өөс зургаан автобус хөдөлжээ. 

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамтай зөвшилцөн БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар өнөөдөртөө багтаан авчрахаар болсон. Эхний автобус хүнээ аваад Улаанбаатар руу хөдөлсөн.

Ойролцоо хотоос наашаа ирэх хүн нэмэгдэж байгаа учраас багтахгүй бол Консулын газартай нь ярилцаж байгаад маргааш авчирна. Монгол иргэдийн хилээр гаргах асуудлыг Хятадын орон нутгийн Онцгой байдлын хяналт доор зохион байгуулсан. Онцгой байдлын багт шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд багтсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.170) 2020 оны 01 сарын 28

Гайнуудыг сайн шалгаж вакумд 14 хонуул.

0  |  0
Top