Амны хаалтыг үнэгүй тараахыг шаардлаа

2020 оны 01 сарын 28

"Ардчилсан оюутны холбоо"-ны санаачилгаар "Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбоо", "Эерэг хандлага түгээгч залуус" ТББ хамтран шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Засгийн газарт шаардлага тавилаа.

Тэдний зүгээс коронавирустай холбоотой олон улсад хэрэгжүүлж буй туршлагуудыг манай улсын Засгийн газар заавал хэрэгжүүлэхийг шаардсан юм.
 
  1. Стандартад нийцэн амны хаалтыг бүх ард түмэнд үнэгүй тараахыг,
  2. Амны хаалтын үнийн өсөлтийг зогсоох,
  3. БНХАУ-ын суралцаж байгаа оюутнуудыг яаралтай эх оронд нь авчрах,
  4. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд багасгах эсвэл цалинтай чөлөө олгох,
  5. Алслагдсан бүсэд амьдарч буй оюутнуудын замын зардлыг нөхөн олгох

Мөн дэлхийн улс орнууд коронавирусээс хамгаалахын тулд томоохон худалдааны төвүүд болон эмийн сангаараа дамжуулан нэг удаагийн амны хаалтыг үнэгүй тарааж байна. Гэтэл Монголд энэ байдал эсрэгээрээ буюу энгийн үед 150 төгрөгөөр зарагддаг амны хаалт өвчлөл гараад эхлэнгүүт л үнэ нь нэмэгдэж, 500-1,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнд Засгийн газар, ШӨХТГ анхаарлаа хандуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэдэг байрь суурийг илэрхийллээ.

Түүнчлэн тус холбоодын залуус маргаашнаас утааны голоттой газар болон худалдааны төвүүдээр явж 10 мянга гаруй маскийг үнэ төлбөргүй тараах аж.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.248) 2020 оны 01 сарын 28

Зангиа зүүж, баар хэссэн бас нэг хэсэг шантаажчид.

0  |  0
Зочин.(202.21.108.248) 2020 оны 01 сарын 28

Энэ оюутан нэртэй баар, цэнгээний газрын топ үйлчлүүлэгчид амандаа зүүх маскаа худалдаад аваад зүү. Ирэх очих зардлаа өөрсдөө гарга. Баар хэсэх болохоороо мөнгөтэй.

1  |  0
Зочин(139.5.216.182) 2020 оны 01 сарын 28

Өөрсдөө маскаа аваачээ!!!

1  |  0
Зочин(66.181.186.60) 2020 оны 01 сарын 28

Өөрсдөө аваач ээ, дандаа юм нэхэж байдаг ямар арчаагүй амьтад вэ, өвчин далимдуулж иргэдийг үймүүлж улс төржихөө боль, энэ хуралд орж бгаа хүмүүс залуу хүмүүс бхын ичдэггүй юм уу

2  |  0

зочин(202.9.40.59) 2020 оны 01 сарын 28

үнэхээр эх оронч юм бол өөрсдөө оёоод тараа, ямар завтай, хэний мөнгөөр улс төр хийдэг байнаа

2  |  0
zochin(66.181.182.88) 2020 оны 01 сарын 28

bid yamar singapur ,malaiz uu.

0  |  0
Top