БИРЖИЙН МЭДЭЭ: “Талх чихэр” ХК-ийн ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 26,337,433 төгрөгийн үнийн дүн бүхий 89 мянга 362 ширхэг хувьцаа арилжжээ. 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Ремикон" ХК (RMC+5.79%) болон "Талх чихэр” ХК (TCK+5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол секюритиес" ХК (MSC-14.71%) болон "Силикат" ХК (SIL-13.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.37 хувиар буурч 18828.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,665,213,247,546 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.    

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top