ДЭЛХИЙН ТОЙМ: Их Британи Европын Холбооноос гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

-11 сарын хугацаанд үүсэж болох хямралыг тооцоолжээ-

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Европын Холбооноос албан ёсоор гарлаа. Тус улс 47 жил Европын холбооны гишүүн байсан юм. Энэхүү холбооноос гарах шийдвэр нь багагүй маргаан, эргэлзээ, түгшүүр дагуулсан юм. 2016 оны зургаадугаар сард болсон бүх нийтийн санал хураалтаар Их Британийн иргэд улсаа Европын Холбооноос гаргахыг дэмжсэн билээ. Тус холбооноос гарч буй шинэ амьдралын эхлэлийг “Brexit”-ийг дэмжигч олон мянган хүмүүс Лондон хотын төвд цугларч, тѳрийн далбаагаа мандуулан баяр хөөр, сүр дуулиантайгаар тэмдэглэсэн байна. Лондон, Брюсселийн "салалт" гэгдэж буй brexit-ийг тэмдэглэсэн гол газар нь Парламентын талбай байв. Цугларсан олон баярлан шуугилдаж, “Brexit-ийн өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн бичигтэй тэмдгийг нэгэндээ тарааж байжээ.       

Шотландчуудын эсэргүүцэл

Тэгвэл Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүх газарт ийм баяр хөөртэй байсангүй. Шотландын нийслэл Эдинбург хотод Засгийн газрын байраа цэнхэр, шар өнгөөр гэрэлтүүлжээ. 2016 онд бүх нийтийн санал хураалтаар шотландчуудын 60 хувь нь brexit-ийг эсэргүүцсэн санал өгсѳн билээ. Их Британийн Ерѳнхий сайд Борис Жонсон Европын Холбооны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарахаас нэг цагийн өмнө ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Тэрбээр улс орныхоо шинэ тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярьж "Өнөөдөр хэлэх ёстой хамгийн чухал зүйл бол энэ бол төгсгөл биш харин эхлэл юм. Энэ бол гэрэл сүүмийж, жүжгийн шинэ үзэгдэл эхлэхээр хөшиг нээгдэж буй мөч. Магадгүй энэ бол үндэсний жинхэнэ шинэчлэлт, өөрчлөлтийн мөч юм” гэжээ.                                  

Шилжилтийн үе эхэлнэ     

Их Британи улс Европын Холбооноос албан ёсоор гарсны дараа шилжилтийн үе эхэлнэ. Шилжилт 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх аж. 11 сарын хугацаанд brexit-ийн улмаас үүсэж болзошгүй хямралаас хамгаалах ажлыг тусгайлан тохиролцсон байна. Энэ хугацаанд талууд цаашдын хамтын ажиллагааныхаа нөхцөлийг зөвшилцөх юм. Гаднын хэвлэлүүдэд бичиж байгаагаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг оролдох аж.

Гурван Ерөнхий сайд, хоёр сонгуулийн нүүрийг үзэж, бартаат замаар удаан явсны эцэст Их Британи Европын холбооноос албан ёсоор гарч байна. Их Британийн сайд нарын танхим 2016 онд бүх нийтийн санал хураалтаар Брекиситийн төлөө санал өгсөн тухайгаа анх зарлаж байсан Сандерлэнд хотод ээлжит бус хурал хийжээ.  Их Британийн Ерөнхий сайдын хэлснээр брексит бол иргэдийн амьдралын боломж, хаана төрж, өссөнөөс үл хамаарах тэгш боломжийн эрин зууны эхлэл аж. Тэдний нэгдэж, өсөж хөгжиж эхлэх мөч юм.

Энэ өдөр "Бүх улс үндэстэнтэй энх тайван, хөгжил цэцэглэлт, найрамдалтай зэрэгцэн орших" гэх бэлгэдлийн үг бүхий Брексит дурсгалын зоос гүйлгээнд гарлаа. Түүнчлэн Их Британийн пасспорт өнгөө өөрчилж, 30 гаруй жилийн өмнөх шигээ хөх өнгөтэй болох юм.

Их Британи 1973 оны нэгдүгээр сарын 1-нд Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгт элсжээ. 1992 онд хаант улс Маастрихтийн гэрээнд гарын үсэг зурж, Европын Холбооны гишүүн болж байв. Европын Холбооны эгнээнд нэгдсэн эхний жилүүдээс л Их Британи эдийн засаг, улс төрийн гол гол асуудалд байж болох бие даасан байдлыг хадгалахыг эрмэлзэж байлаа. Тухайлбал, тус улс 1995 оны Шенгений гэрээ, 1990 онд Европын нэгдсэн валют болох еврогоос татгалзсан. 2011 онд эдийн засгийн хямралтай зэрэгцэн Их Британид Европын Холбооны гишүүнчлэлд дургүйцсэн уур амьсгал ширүүсэж эхэлсэн байдаг. Хууль тогтоогч Дэвид Наттэл Их Британийг ЕХ-ноос гаргах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах асуудлыг хөндөж тавьжээ. Өргөн барих бичигт Их Британийн 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж, Брекситийн түүх эхэлж байв. Их Британи ЕХ-ноос албан ёсоор гарсан мөчөөс шилжилтийн үе эхэлнэ.

Лондонд 2012 оны гуравдугаар сард ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр санхүүгийн сахилга хариуцлагын хатуу дүрмийг нэвтрүүлжээ. 2011 онд Их Британи эдийн засгийн хямралын үеэр тус улс ЕХ-ноос гарахад сэтгэл дундуур байв. Консерватив намын гишүүн Дэвид Нуттелл Их Британи ЕХ-нд байх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах асуудлыг хөндсѳн. Холбогдох өргөдөлд Их Британийн 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан байна. Гэсэн хэдий ч 2011 оны аравдугаар сарын 25-нд Их Британийн парламентын гишүүд бүх нийтийн санал асуулга явуулахыг эсэргүүцсэн (650-аас 483) санал өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top