Ираны тал Тегеранд болсон Украины иргэний агаарын тээврийн онгоцны осолд амь үрэгдсэн зорчигчдын ар гэрт тус бүр 80 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох санал тавьсныг Киев бага гэж үзэж байна.
Украины улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр, Ираны талын тавьсан энэ саналыг Киев хүлээн аваагүй. Учир нь нөхөн төлбөрийн хэмжээ бага байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй ч нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр шахалт үзүүлэх болно гэж тэрбээр онцолжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 8-нд Тегераны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц осолдсоны улмаас долоон улсын нийт 176 иргэн амь үрэгдсэн. Осол болсноос хойш хэд хоногийн дараа Ираны зэвсэгт хүчин онгоцыг санамсаргүйгээр буудаж унагаснаа хүлээн зөвшөөрсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )