З.Энхболдын оронд Ө.Шижир томилогдоно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн байна.

Тэрбээр “Би ажлаа өгөх гэж байна. гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас албан ёсоор тайлбар хийе. Цуурхал үндэслэлгүй. Харин сонгуульдаа төвлөрөх үүднээс ажлаа өгсөн нь үнэн шүү. Ерөнхийлөгч, сонгууль дөхөж байна, ажлаа хий гэсэн. Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн Ө.Шижир ирнэ” хэмээн тайлбар хийлээ.

Тэгэхээр УИХ-ын Тамгын газрын даргын хариуцлагатай албыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир үргэлжлүүлэх ажээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.187.238.141) 2020 оны 02 сарын 13

Munkh-Ochir,odoo ene zaluu yasan sonin tuuhtei humuuseer zovluuleh uym dee

0  |  0
zochin(194.76.232.188) 2020 оны 02 сарын 13

za yana daa, gaugui ug helii ni zaaj ugdug hun ni ajlaa ugluu. odoo end tend ochood sanaa zovohoor yum yariad yavna daa. Hul bumbiin talaar bol uur hereg

1  |  0
Sugarrargchaa(202.179.25.236) 2020 оны 02 сарын 13

Mong.hul bumbugiin holboony nuruu teniikhendee...Shijiriin holboo bukhii belgiin daramtlagch pedofiluud tus holboonoos zailaakh n..Ganbaatar Shijir 2 hul bumbugiin hugjild olon ulsaas irej baigaa hurungiig ch idej ugsunduu

1  |  0
Top