Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн байна. Түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-Та ямар учраас үүрэгт ажлаа өгч байгаа вэ?
-Би ажлаа өгөх гэж байна. гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас албан ёсоор тайлбар хийе. Цуурхлууд үндэслэлгүй. Харин сонгуульдаа төвлөрөх үүднээс ажлаа өгсөн нь үнэн шүү.
-Та хаанаас нэр дэвших вэ?
-Би хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ.
-Та ардчилсан намд албан тушаал хашиж байгаа юу?
-Би ардчилсан нам дээр ямар ч албан тушаал дээр очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс С.Эрдэнэ даргын ахлах зөвлөх болсон. Тэр ажлынхаа хүрээнд сонгуулийн ерөнхий ажилд ямар нэгэн байдлаар оролцоно.
-Ерөнхийлөгчтэй түнжин муутай байгаа гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгнө үү?
-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч сонгууль дөхөж байна, та ажлаа хий гэсэн. Миний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ. Би чинь амиа бодмоор байна шүү дээ. Сонгууль болоход гуравхан сар үлдээд байна. Түрүүчийн сонгуулиар би онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан. Одоо алдаагаа давтахгүйн тулд аль нэг тойргийг сонгоод гурван сар бэлтгэл хиймээр байна.
-Та намын удирдлагуудтайгаа хэвийн харилцаатай байгаа юу?
-Би бүх хүнтэй хэвийн харилцаатай байгаа. Хэвийн харилцаагүй гэж цуурхал тараадгаа болих хэрэгтэй.
-Улс төрийн албан тушаалтан учраас ажлаа өгөхгүйгээр сонгуульд орж болно шүү дээ.
-Би огцрохгүйгээр ажиллаж болох байлаа. Харин надад хамаагүй зүйлийг надад наагаад байгаа учраас Ерөнхийлөгч сонгуулиа бод гэсэн. Бодвол МАН-ынхан гомдсон юм байлгүй дээ. Юун ч эмзэг юм. Ганц нэвтрүүлгээс болоод Ерөнхий сайддаа ховлоод л. Д.Тогтохсүрэн нар л яваад байх шиг байгаа юм.
Сэтгэгдэл ( 10 )
Би өөрийг чинь эрдэнэтэй хамт унаасаа гэж хүсэж байна
Их хурлын гигүүн болох нь амиа бодсон хэрэг үү
Монголын ард түмэнд хор учруулдаг, зика вирус дээ
юун сонгууль вэ , амьд улдэх эсэхээ шийдэх гэж байхад
Өврийн хангайг өмчилж авсан хэдэн гарыг зайлуулж чадна гэсэн итгэл хайрлаж амжилт хүсье танд.......................
Өөрийгөө цаг үргэлж рекламдаж байдаг тийм хүмүүс байдаг. Энэ нөхөр ч гэсэн индрийн араас цухуйх гэж зүтгэдэг шигээ үргэлж рекламдаж явна. Уг нь улс төрөөс холхон байвал зохих хүн.
Дэлгэрмаа гэж Оросоос хөөгдөж ирсэн Эбигийн гар хөл болдог нэг хүүхэн Ардчилсан намын өмнөөс яриад бсан. Дэлгэрмааг болиулж, Женко Эрдэнэд хань болгохоор Энхболдыг илгээсэн гэсэн үнэн бололтой
Нэх их ард түмнээ боддог хүн
энэ лалар
Өөрийг чинь унагаах давалгаа Өвөрхангайд эхэлсэн шүү дээ. Өнө удаан жил ноёрхсон аймшгуудад ямар хариу барихаа мэдэж дээ....... Амжилт хүсье.... Өвөрхангайнхан тэнэг бишэээ. Ард түмэн бүгдийг мэдэж байгаа