Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ард түмэндээ хандан мэдээлэл хийснийг хүргэе.
ТӨРИЙН ДУНД АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮН ЖИЛ ГАРНА
Хамба Д.Чойжамц "XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж монголчууд билэгшээдэг. Гэхдээ Бурханы шашны гүн философийн үүднээс үзэхэд цаг хугацааны л үргэлжлэл юм. Тиймээс бид урьд нь ажил, амьдралынхаа төлөө, боловсрол мэдлэгтээ ямар амжилт гаргаж явсан бэ, түүний үргэлжлэл байгаа юм. Тиймээс бид ихэнхдээ жаргалтай сайхан амьдралын шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй сайхан байна гэж бодох хэрэгтэй. Гэхдээ сүсэг бишрэлтэй хүн олон бий учраас шашин номын талаасаа цаг хугацааг тооцож үздэг. Үүнийг мөн харгалзаж үзэх учиртай. Ерөнхийдөө энэ жил сайхан жил гарах янзтай. Ганц бурханы шашин биш дэлхийн олон шашинт хүн төрөлхтөн орчлон ертөнцийг тооцож, зурхайн зурлага зурдаг. Энэ ёсоор монголчууд эртнээс зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гарагийг гаргадаг уламжлалтай. Бидний өвөг дээдэс 1000 жилийн тэртээгээс Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тийм учраас Цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон баяр.
Энэ жилийн хувьд хөгшчүүдэд ээлтэй сайн, нялхаст ширүүн жил гэж зурагдсан. Харин нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүр ширүүн гэж зурагдсан. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж улс орныхоо төлөө зүтгэж байгаа улсууд сүсэг бишрэлтэй бол үүнийг бодож, хууль зүйн дагуу, ёс зүйтэй, зөв сайхан ажлыг хийхгүй бол энэ жил хэцүү байхаар зурлага харагдаж байна. Жилийн дундуур үеэс өмнө бороо хур багатай, дунд үеэс хойш хор бороотой байх учраас тариа ногоогоо бүтэн авч чадна, харин мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан. Гэхдээ зурхай бол магадлал шүү дээ. Тиймээс сайн сайханд тэмүүлж бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд бол мэдэгдэхгүй. Нэлээн будилж яваа, хийморь сүлд нь гундсан, ажил нь бүтэлгүйтсэн хүмүүс анхаармаар л харагддаг. Энэ жилийн зурлагын хувьд ийм байна.
ӨВЧНИЙ ЭСРЭГ ҮРЭЛ, УТЛАГА ХИЙЖ, НОМ ХУРАХ НЬ БУРХНЫ ШАШИНТНЫ АЖИЛ
Энэ жил Хятадад дэлхий даяар тархсан аймшигтай ханиад гарч. 700 жилийн өмнө сударт сарьсан багваахайн зургийг тавиад, энэ бол ирээдүйн цаг цөвтөхийн цагт сарьсан багваахайнаас үүссэн их хижиг өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн байдаг. Үүний эсрэг ямар уншлага хийж, үрэл утлага гаргах вэ гэсэн заавар байдаг. Ганц тэр ч биш богд, хувилгаадын ирээдүйг үзүүлсэн лүндэн, бошгот маш нарийн тэмдэглэсэн.
Энэ цаг үед Засаг төр маань их анхаарч, сайхан арга хэмжээнүүдийг авч байна. Сүсэгтэн олон, сүм хийд, хуврагууд, нийтээрээ үүнийг хүлээж авах ёстой. Зөв зүйлийг бид алгаа хамтатгаад хүлээж авах учиртай ийм цаг үе байдаг. Энэ бол тийм цаг үе байна. Тийм учраас үүнийг надад л халдахгүй гэж бодож болохгүй. Ер нь бол алдаа гэдэг хувиа бодсоноос л гардаг. “Би чинь гурван сая хүний нэг нь шүү дээ. Би өвдчихвөл ах дүү, хамаатан садан, хань нөхөд, энэ монголчууддаа халдаачихвал асар их зовлон болно” гэж бусдыг бодоод л эхэлбэл аюул аваараас холдоод байдаг. Ийм л учиртай юм. Тийм учраас өнөөдөр хувиа бодох, довоо шарлуулах асуудал байж болохгүй. Тэгэхээр бид нэг нь нэгдэхгүй, нэг л монгол хүн энэ ханиаднаас сэргийлэхгүйгээр хөдлөхөд тэр муухай ханиад бидэн дээр ирэх шалтгаан нөхцөл нь бүрдчихээд байна. Засгийн газар ийм цавчаатайн үед шийдвэрээ гаргана. Гандан Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллана. Гандантэгчэнлин хийд ханиадны тал дээр комисс гарган ажиллаж байна. Бид иргэдэд амны хаалт гар ариутгагч түгээлээ.
Бид сүсэгтэн олныхоо төлөө гүрэм номоо уншиж байна. Энэ бол шашинтан хүний ажил шүү дээ. Сүсэгтэн олон, эх болсон зургаан зүйлийн амьтан, монголчууд бидний сайн сайхны төлөө Бурхан багшийн айлдсан уншлага номуудыг зориулна. Ялангуяа ихэс дээдсүүдийн ирээдүйд тийм төрлийн өвчин гарна гэсэн номууд дотор заалттай байгаа унших, түүнээс хамгаалсан үрэл, утлага, сахиус бурхан хийж, ард түмэнд түгээх нь бидний ажил. Лам нар энэ дагуу ажлуудыг хийж байна.
Монголын ард түмэн ханиад томуу хүрэхгүй тухайд арц утлагаар утдаг. Аргал хүртэл унгатгахад их сайхан байдаг. Яагаад уламжлалаа мартаад байна вэ, нэг талаар энэ чинь ард түмний шалгарсан арга байна шүү дээ.
Одоо арц утлага, рашаан, сахиус тэргүүтнийг хийж эхэлсэн байгаа. Гандангийн салбаруудад ханиадны тухайтад гүрэм дором хийж байгаа. Лхам бурханыг олон тахиж байна. 100 мянган Дарь-Эх унших ажлыг эхлүүлсэн. Энэ бол шашны ажил. Үүнийг хэнээр ч заалгахгүй ард түмнийхээ төлөө, эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны төлөө уншлага унших үүрэгтэй улсууд, бид үүнийгээ хийж байгаа.
ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ ГЭЖ ЯАРААД ХЭРЭГГҮЙ, ДАРАА НЬ ЦАГ ТОВЛОЖ ҮЙЛДЭНЭ
Шинэ жилийн засал номоо заавал энэ ханиад томуутай, хөл хорьсон үед хийлгэх гэж яараад хэрэггүй. Үүнийг өнгөрөхөөр бид тусгай тусгай цаг товлож, лам нар цагаан сараар хийдэг засал, гүрэм номуудыг тусгайлан уншиж өгнө.
Битүүний өдрийн номыг хурдгаараа хурна. Харин олон нийтийг олноороо битгий ирээрэй. Засал номыг тусгай цаг гаргаж, үйлдэж өгнө.
Үрэл бол шашны өөрсдийн дотоод асуудал. Үнэхээр өөрт хэрэгтэй гэж үзэн, сүсэглэж байгаа хүмүүст өгнө гэж төлөвлөж байгаа. Гурван сая хүнд бүгдэд нь өгнө гэж ойлгож болохгүй. Гэхдээ олон хүнийг цуглуулахгүйгээр яаж зохицуулах вэ гэдгийг шийднэ.
Сэтгэгдэл ( 35 )
Хүн бүхэн өрөөл бусдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Би шашин шүтдэг хүн биш л дээ. Гэхдээ Хамба гуай юуг буруу ярьсныг хайгаад олсонгүй. Хүн ёсны л сургаал гэж ойлголоо
МАЛ МУУЛДАГ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН ЗҮҮДЭНД НЬ ХҮРТЭЛ ОРЖ ИРЖ ИХ ХЭЦҮШ БАЙДАГ ТУХАЙ СОНСООД ИНГЭЖ БОДОВ ИЙМ ЭРСДЭЛИЙГ МАНАЙ УХААНТ ЭЦЭГ ӨВГӨД МААНЬ МАЛАА МУУЛАХДАА МАЛЫГ ӨРӨВДӨЖ ХҮНДЭЛЖ БИД АМЬДРАХЫН ТУЛД ЧИ МИНЬ ЭРСДЭЛИЙГ ҮҮРЛЭЭ ГЭЖ ХҮДЭТГЭЛТЭЙ ХАНДАН ДОМНОЖ МАЛАА ГАРГАЖ БАЙГАА НЬ ИРЭЭДҮЙД ИРЭХ СЭТГЭЛЗҮЙН ЭВГҮЙДЭЛ ЭРСДЭЛИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ УРЬДЧИЛЖ АВЖ БАЙСАН ТОМ ТЕХНОЛОГИ ЮМ ШҮҮ ХҮН БОЛ БИОЛОГИЙН Л АМЬД БОДЬ ГАЛ ЮМ .МАЛ МУУЛАХДАА ҮЗЭН ЯДАЖ МУУЛАХ НЬ ТИЙМ ТОМ УРШИГТАЙ БАЙХ НЬ ЭНДЭЭС ХАРЖ ҮЗВЭЛ.ЯАМАРВАА ЮМАНД ХЭТ ОНГИРОХ ӨӨРИЙГӨӨ ХЭТ ДӨВИЙЛГӨЖ БОЛОХГҮЙЭ ХӨГШИРЖ НҮД АНИТЛАА Л СУРЖ ТАНИН МЭДНЭ
МОНГОЛД БУДДЫН ШАШИН ШҮТЭХ НЬ БАГАССАН НЬ ИЛТ ХАРАГДАЖ БН.ИЛТ ЭСЭРГҮҮЦСЭН ДАЙРЖ ДОРОМЖИЛОХ НЬ ЗҮЙ БУС ЮМ.ӨӨР ШАШИН ШҮТЭХ НЬ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ .ГЭВЧ МУУГААР ХЭЛЖ ДОРОМЖЛОХ НЬ ОЛИГТОЙ АРГА БИШ.МАНАЙ УЛАМЖЛАЛТ ШАШИН БОЛ ТЭНГЭРЭЭ ШҮТТЭГ АРД ТҮМЭН БАЙСАН ЮМ ШҮҮ .БУДДЫН ШАШИН ТӨВДӨӨС ОРЖ ИРЭЭД МОНГОЛЫГ ИХ ӨӨРЧИЛСӨН ГААНС ХӨӨРӨГ МЭТ СОЁЛ БОЛ МОНГОЛ БИШ.МАЛ АЖ АХУЙГ Л АВААД ҮЗЭХЭД БИД МАЛДАА МАШ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДДАГ БАЙСАН МӨН БАЙГАЛДАА ХАЙРТАЙ СОЁЛТОЙ БАЙСАН ЮМШҮҮ.ӨНӨӨГИЙН ЗАЛУУЧУУД ИХ ЗОЧИРДОЖ БАЙГАА БАЙХДАА ХӨӨРХИЙ ЭНЭ НЬ ҮНЭН ЮМ БОЛ ТЭРИЙ НЬ СОНСОХООР НЭЭРЭЭ Ч ТИЙМ ЮМ БОЛОВУУ ГЭЭД ИХ САМГАРДАЖ БАЙХД
Өвчин намдаад ирэхээр ганданд ирээд мөнгөө төлөө л гэжиигаан байнадаа кк
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
Коронавирусаар далимдуулж уламжлалт шашнаа монголоо алдагсад дэндуу доромжилж байна шуу яхалдвар Гандангаас биш харин Солонгосын Тэгу хотоос очигдор Кореа эйрээр ирсэн солонгосын хоер шашны хумуусээс тарж магадгуй шуу Эмч сувилагчдаа сайн замгаалах хэоэгтэй
Түрийны бөөс толгойд гарна гэж энэ дээ. Та нар монолчуудын оюун санааг асар ихээр хордуулж цусыг нь 300 гаруй жил сорж ирлээ. Ханж цадна гэж үгй бололтой. Д.Чойжамц гэх лам маш их хоцрогдсон, үүнийгээ өөрөө ухаарч чадахгй, цаг үеийн яамар ч мэдрэмжгүй, эргээд орчин үеийн нийгэмд аюуул учруулах хэмжээний жинхэн хүн-сүг болжээ.
yooh mini yooh mini lam gui mini yaan daa ta iim hachin chihtei yum yarj l bga bid sahiusan burhan hiij bgaa ch geh shig ta hed odoo burhan buteelee yu ymar aimshiggui yarj bnaa kkkk ingeed l mongol tumnee munhruulaad hedii hureh ve dee bidniig odoo shoglood bga yum ter urlee 76 daal ug chi odoo hun baij burhan buteelee yu muu mal malnaas dor mal mini chi naad ugee delgertei l hel uz
Энэ одоо өдөөн хатгаад байгаа юмуу....засал ном гэж юу бдгийн
Olon hun tsugluulj bolohgui gj mongoloor heleed zahiramj togtool garaad Baihad uhsenii Chini hural nom hurna gj hutsaad bnaa. Tahal tarsal yahiin. Muu mulguu
ЧОЙ ХАМБА УХАМСАРТАЙ БАЙ, ДАХИН ДАХИН ЭНЭ ЯРИЛЦЛАГАА ЭНД ТЭНД БҮҮ ТАВИУЛААД БАЙ
turiin dund darga nart shiruun gej unen hellee hangiin ih mungu idej bgaa nuhduud bol dund darga nar
Saikhan tailbarlaad uguud bhad yagaad iim teneg munhag bolson um bee....
Энэ шашныхаа номыг Монгол хэлээр уншиж болдоггүй юм байх даа. Харийн ойлгохгүй хэлээр юуны тухай уншаад байгаа нь мэдэгдэхгүй юм. Тэгээд ойлгоогүй юмныхаа төлөө төлбөр төлөөд л мөргөөд байдаг.
Ард түмний ихэнх хэсэг(70%) шүтдэг буддын шашныг хүндэтгэх хэрэгтэй шүү хүмүүс ээ! Элдвээр хэлбэл ѳѳрт чинь муугаар тусна шүү.\n
Nuguu oims nuhurt hetsuu jil bolh yum bna.hambad nuusan munguu ugch argaluulaarai.
Эсвэл ярьж байгаа юмаа ойлгодоггүй байхөө
Энэ хулгайч өдөр болгон уугаад байдаг юм уу эсвэл ард түмнийг тэнэг гээд доромжлоод байдаг юм уу.
Хуцаад писда сонгууль болох юм чинь ойлгомжтой шүү дэ нэг л их мэргэн түргэн хүн болж гэнэ
Наад мэргэ төлөг, ид шидээ болиод буян, нүглээ ярьсан нь дээр байлгүй дээь хамба гуай?!
Гөлийсөн хулгайч царайтай новш шүү
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)
Хамбын айлдаж буйгаар дунд шатны албан тушаалтнуудад халтай жил болно гэдэг тэдгээрийг шахаанд оруулж амьгүй албат мэт болгодог дээдчүүлд аятай жил болно гэж ойлгогдохоор байх юм. Эрх мэдэл албан тушаал гэдэг жилийн өнгөнд ч өртдөгүй айхавтар халхавчтай дамшиг юмаа даа.
Хтядын нэг жижиг мужийн бага ястан түвдүүдийн хэлээр уншиж байхаар тархиа ажиллууллад монголчлооч ,Христийэхэн монголоор уншиж уйлуулаад итгүүлээд байна.
Энэ шар хувалз замын үүдэд очоод мунхруулгаа унш. Зуд хариулсан уу? Ган тайлсан уу? Өвчин эмгэг эдгээсэн үү? Өргөл барьц нэртэй авилгал авч худал ярьснаас өөр юу хийсэн бэ. Төрийн хуулийг дагахгүй бас цагаан сарыг цуцлахгүй ашгаа олж авна гэнээ. Эртний манай эрдэмтэн зөнчдийн сургаалын нэр барьж бизнес хийж эхлэв. Шар хувалз минь шар орхимжоороо шалдан биеээ ороогоод хийл гааль дээр очиж номоо унш. Нимэгч гэсэн киног Солонгос хийж дэлхийд тэргүүлн Аскарын шагнал авав. Шимэгч гэж шар , хар хувалзнуудыг хэлдэгийг бүгд мэднэ. Зовлон дээр зовлон бүү болцноо.
Энэ бүхний эцэст дүгнэхэд Комунизмын тухай Марксын онол, Ламайзм 2 бол бүхнийг боломжиой болгон харуулж, өөрсдийн явцуу ашиг сонирхлыг хүмүүсийн тархинд чигжих гэж үздэгээрээ, хүмүүсийг зомби болгон тэдний өчүүхэн эрх ашиг дээр үндэслэн өөрийн зорилгоо биелүүлэх гэж дайрдагаараа яг адилхан үзэл санааны хандлага юм. Тэдгээр үзлийг сурталдаж байдаг нам төрийнхөн, шашины хувраг лам нар бол угтаа өнөө цагт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа нөгөө паразит чинь юм шүү дээ. Ленин, Маркс, Чой хамба нар бол чухам паразитууд юм.
Үрэл залгиад короновирусыг ялчих байсан бол дэлхий нийт яах гэж хий дэмий сандралдаад байгаа хэрэг вэ? Асуудал ийм байгаа юм бол тэр ламайзм гэгч үеэ өнгөрөөсөн дампуурсан мухар сүсэг, манай Чой хамба жалганы хувилгаанаас цааш хэтрэхгүй гэсэн үг үү? Асуудлыг бодьтой харъя. Харин Будда өөрөөр сургасан. Түүнийхээр бол хүн бүр өөрийгөө таньж мэдэж хүсэл зоригоо зөв тийш нь залуурдаж удирдсанаар амьдралдаа гаргах амжилтын тухай асуудал юм. Гэхдээ энэ бүхэнд таарах нэг иш онол, нарийн зааварчилгаа байхгүй гэдгийг Будда эцэст нь дүгнэн хэлсэн байдаг.
Бурхны шашинаар бол бүх зүйлийг нэг дороос жишээ нь Чой хамба, тэргүүн зурхайчаас асуудлыг шийдчихэж болно гэж сургаж байна. Бүх л зүйлийг шийдэж өгдөг нэг хүчин??? Яг л комунизмын иш онолтой адилхан байгаа биз? Марксын онолоор бол ангийн ялгааг арилгаад ямар аргаар хамаагүй нийгмийн сайн сайхныг шийднэ гэж үзсэн байдаг. Гэвч энэ бүхнээ яаж гүйцэтгэх нь тодорхойгүй. Тэгвэл ламайзмын үүднээс хүний бүх л асуудлыг шийдчихэж болно гэж сургах боловч яг яаж гэдэг нь бас тодорхойгүй. Жишээ нь Чойжамцынхаар бол зүгээ аятайхан гаргаад ч юмуу, үрэл залгичихаар короновирус мэтийн асуудлыг шийдчихнэ байна
Энэ арай таны хувийн бодол биш биз дээ? Яагаад дунд тушаалын түшмэд гэж? Зурхай тийм айхтар нарийвчлалтай заадаг болчихоо юу? Шороон үхрийн зурлага бол бараг л алган дээрээ нулимж мэргэлснээс магадлал бага, болхи эд шүү дээ. Зугаа маягийн юм байсымуу даа. Түүгээр бол өтгөст ширүүн болно гэж айлдсан гэнэлээ. Тэр нь настай хүмүүс юмуу төрийн түшээд гэж тайлдаг гээ биз дээ? Манай Чойжоо хамба гуай төрийнхөнтэй жаахан тангараг муутай байгаа байх аа сүүлийн үед. Бурхны шашинаар түрий барьж Буддын сургаалийг гутаадагаа болимоор юм. Бурхны шашин буюу ламайзмаар бол бүх зүйл боломжтой.
buu dongos. tumnii huuhdiig buu haraa.. eroo... muu jil muu odor gej er uguie... odor bur nen saihan buteegdsen.
Aimaar management hiij bna. Odoo deed bolon dund shatnii darga nar n orgil baritsaa bariad gandan ruu bom unshuulj argluulhaar ochij jagsah iym bna. Ter darga dorgo nar odoo yagad ch nemergui biz dee.
ikh khamba gedeg tsolyg khaanaas olgodog yum bol
Balai piz da
Дээдсүүд болон дунд шатны дарга нарт ширүүн жил болно гэнэ. Махбал шиг, өнөө оймсондоо мөнгөө нуудагтай ижил төрлийн хүмүүс болгоомжтой байж засал ном сайн хийлгэж, ухамсартай байх хэрэгтэй юм байна даа. Албан тушаал ,мөнгөнд улайрч байгаад айлын бяцхан үрсүүдийг аавгүй болгочихов доо