Ж.Ган-Эрдэнэ: Гуравдугаар сарын БЯМБА ГАРИГТ сурагчдын хичээлийг нөхнө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл эхлээд байна. ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл эхлэсэн. Энэ жил хэчнээн мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр байгаа вэ?

-ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл онлайнаар явагдана. Нэмэлт бүртгэл хийдэггүй учраас хугацаандаа амжиж, бүртгэлээ хийлгэхийг анхааруулъя. Өнгөрсөн жилээс шалгалт өгсөн дариудаа дүн оноогоо хардаг болсон. Шалгалтыг шууд засагч машинаар засаж гаргана. Энэ жилийн хувьд ч шалгуулагчид дүнгээ шууд харна. Өнгөрсөн жил 32 шалгалтын төв дээр 18 мянган гаруй төгсөгч ЭЕШ өгч, дүнгээ шууд харсан. Ямар нэгэн маргаан гараагүй. Энэ жилийн хувьд ЭЕШ-д өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 32 мянган шалгуулагч хамрагдахаар байна. Улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа. Шалгалтаа өгсөн дариудаа дүнгээ харчих учраас сургуулийн хуваарь сонголт эрт хийгдэнэ. Өмнөх жилүүдэд наадамтай зэрэгцээд хуваарь сонгох ажил үргэлжилдэг байсан бол өнгөрсөн жилээс шалгалтаа өгч дуусаад, гурав хоногийн дотор дүнгийн батламжаа аваад хуваарь сонголтоо хийдэг болсон.


СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ ТАСАЛДСАН Ч ЭЕШ-ЫН ДҮНД НӨЛӨӨЛӨХ НЬ БАГА
 

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор сурагчдын хичээл удаан хугацаанд тасалдлаа. Энэ нь ЭЕШ-ын дүнд нөлөөлөх үү?

-ЭЕШ-ыг тухайн хичээлийн жил дууссаны дараа зохион байгуулдаг. Энэ жил зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөж байна.

Удаан хугацаанд сурагчдын хичээл тасалдсан ч ЭЕШ-ын дүнд нөлөөлөх нь бага болов уу. Яагаад гэхээр ЭЕШ нь уралдаанд шалгалт юм. Энэ шалгалтыг өгөх гэж байгаа 32 мянган хүүхэд л дотроо өрсөлдөнө. Энэ 32 мянган хүүхдийн нэг хэсэг нь амраад, нөгөө хэсэг нь хичээл нь орж байсан бол тэгш байдал алдагдана. Гэтэл бүгдээрээ амарсан байсан учраас тэгш байдал алдагдахгүй. Хоёрдугаарт, ЭЕШ-д ганцхан XII ангийн хичээлийн агуулгаас ирдэггүй.

Тавдугаар сард “blueprint” арга хэмжээг зарладаг. Энэ хичээлийн жилийн ЭЕШ-ыг ямар агуулгаар авах вэ гэдгийг энэ арга хэмжээгээр дэлгэрэнгүй гаргаж тавьдаг. Физикийн хичээл гэхэд гэрэл гэсэн агуулгаас ирнэ гэдэг ч юм уу. Үүнийг манай шалгуулагчид сайн анхаарч, танилцах хэрэгтэй. Тэр заасан агуулгаас ЭЕШ ирнэ.

“Урт удаан хугацаанд хичээл ороогүйтэй холбоотойгоор ЭЕШ-ыг хөнгөн аваач” гэдэг саналыг эцэг, эхчүүдээс ирүүлсэн тохиолдол бий. Энэ шалгалтын онцлог нь зөвхөн XII ангийн хичээлийн агуулгаас ирдэггүй. Шалгалт нь VI ангиас дээш хичээлийн агуулгаас авдаг учраас нөлөөлөл нь харьцангуй бага байх. Гэхдээ ЭЕШ-ын дүнгийн ерөнхий чанарт бол нөлөөлнө. Дүн оноо нь өмнөх жилүүдээс арай бага гарах болов уу гэсэн прогноз байна. Танхимын өмнө хичээллэх, телевизийн өмнө суугаад хичээллэх нь хоёр өөр шүү дээ. 

Гэхдээ шалгалтын дүнд нөлөөлнө гээд хөнгөн авна гэж байхгүй. Тухайн хичээлийн жил дууссан байх учраас авдаг стандартынхаа хүрээнд л шалгалтыг зохион байгуулна. Улсын хэмжээнд бүгд л удаан хугацаанд карантинталсан учраас тэгш байдал алдагдахгүй.

-ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлнэ гэж байсан. Энэ нь ямар ач холбогдолтой бэ?

-Энэ жилээс царай таних технологийг хэд хэдэн шалгалтын төв дээр туршилтын журмаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа. Өөрийнхөө өмнөөс ЭЕШ-д хүүхэд оруулах гэсэн оролдлого, зөрчил жил бүр гардаг. Мөн цөөнгүй шалгуулагч бичиг баримтаа орхиж ирдэг. Өөрийгөө нотлох бичиг баримтгүй бол шалгалтад оруулдаггүй. Яагаад гэхээр бичиг баримтгүй учраас тэр хүүхдийг мөн, бишийг нь мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр царай таних технологи ороод ирэхээр шалгалтад орох сурагч нь өөрөө мөн үү, биш үү гэдгийг бүртгүүлсэн зурган мэдээлэлтэй тулгаж үзээд мэднэ.

Нөгөө талаар ЭЕШ-ын үйл ажиллагааг автоматжуулж байна. Нэг шалгалтын төвд ойролцоогоор 1000 хүүхэд шалгалт өгдөг. Тэр хүүхдүүдийн орсон хичээл бүр дээр ирцийн бүртгэл хийдэг. Шалгалтдаа ирсэн, ирээгүйг нь бүртгэдэг. Тэгэхээр царай таних технологийн тусламжтайгаар ирцийн бүртгэл автомат болно гэсэн үг. Мөн дүн оноог шуурхай гаргахад түлхэц болно. Хуучин бол шалгалт эхэлснээс хойш 20 минутын дотор ирцийн мэдээг цуглуулдаг. Царай таних технологи ашиглаад эхлэхээр шалгалт эхлэхтэй зэрэгцээд ирцээ мэдчихнэ. Нөгөө талаар 1000 хүүхдийг бүртгэж, иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудсыг нь нэг бүрчлэн шалгаж шалгалтын төв рүү оруулна гэдэг амаргүй. Тэгэхээр царай таних технологи нэвтэрснээр заавал бичиг баримтаа шалгуулахгүйгээр орох бүрэн боломжтой болно. Нөгөөтээгүүр ЭЕШ-ыг зохион байгуулах ажлын ачаалал багасна. Мөн шалгуулагч хүүхэд маань бичиг баримтаа мартаж ирснээс болоод буцаж яваад шалгалтаасаа хоцрох тохиолдол байдаг. Царай таних технологи бүрэн хэрэгжиж эхэлснээр энэ байдал арилна. Энэ жилийн хувьд тодорхой хэдэн төв дээр царай таних технологийг ашиглахаар төлөвлөж байна. Энэ технологийг бүрэн нэвтрүүлэх боломжтой. Манай төвөөс барьж байгаа бодлого бол ЭЕШ-ыг аль болох хүний оролцоогүй явуулахыг эрмэлзэж байна. Үүний нэг алхам нь царай таних технологи юм.

-Монгол хэлбичгийн шалгалтыг ирэх гуравдугаар сарын 28-нд зохион байгуулахаар болсон. Шалгалтын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Монгол хэлбичгийн шалгалт өгч байж, их дээд сургуульд элсэх эрх нээгдэнэ. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ одоо ЕБС-ийн XII ангид сурч байгаа хүүхдүүд бүртгүүлэх шаардлагагүй.

XII ангийн сурагчдын мэдээллийг Боловсролын сангийн нэгдсэн мэдээллийн сангаас татаж авчих учраас өөрсдөө бүртгүүлэх хэрэггүй. Босго оноотой болсонтой холбоотойгоор Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Гуравдугаар сарын 28-нд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шалгалтдаа орж амжаагүй, эсвэл босог оноондоо хүрээгүй бол дөрөвдүгээр сард тухайн элсэгчид дахин шалгалт өгнө. Босог оноог 400-гаар тогтоосон. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь элсэгчид тухайн өдөр гадаадад олон улсын тэмцээнд оролцохоор явсан, эсвэл эмнэлэгт хэвтсэн ч байдаг юм уу. Энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгоно. Түүнээс гуравдугаар сарын 28-нд шалгалтад орох боломжтой байж дараагийн шалгалтад орно гэвэл зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байдаг. Өмнөх жилүүдийг анзаарч байхад шалгуулагч бүрт харандаа, баллуур, үзэг, цаас бэлддэг. Тэгээд шалгуулагч нь ирэхгүй тохиолдолд төсөв зарлагдах болдог. Тийм учраас хоёр дахь шалгалтыг элсэгчдэд боломж олгох үүднээс зохион байгуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-ЕБС-ийн хичээл удаан хугацаанд тасалдаж, сурагчид хичээлдээ ороод удаагүй байхад монгол хэлбичгийн шалгалтыг зохион байгуулах юм байна. Сурагчид шалгалтдаа бэлдэж амжихгүй болов уу?

-Нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл дөрвөн долоо хоногийн хичээл, сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа юм.

Давагдашгүй хүчин зүйлийн үр нөлөөгөөр тасалдаж байгаа сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын бямба гарагуудад хичээллэх, телевизийн хичээл байдлаар агуулгын зохицуулалт хийж нөхөж байна.

Нөгөөтэйгүүр, монгол хэлбичгийн шалгалт нь бүрэн дунд боловсролын монгол хэлний хичээлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмжин хянах бус их, дээд сургуульд элсэгчдийн эх хэлний боловсролын хэрэглээний чадварын түвшинг тогтоох зорилготой. Өөрөөр хэлбэл, богино өгүүллэг, эх зохиол уншаад уг зохиолын үйлдэгч, гол дүрийн гадаад дотоод шинж, дүрийн өсөлт бууралт, зохиолын хэрэг явдал, зарим үгсийн утгыг хам бүтцийн хүрээнд тайлбарлах чадвар, өөрийн санал бодлоо бичгээр зөв найруулан илэрхийлэх чадвар, монгол бичгээр унших чадвар, кирилл бичгийн зөв бичих чадвар зэргийг сорих зорилготой. Энэ нь монгол хүн бүрийн, хүүхэд бүрийн зайлшгүй эзэмшвэл зохих чадвар юм.

Монгол Улсын Засгийн газраас 2025 он гэхэд хос бичигтэй болох хөтөлбөр зарласан.

Төрийн албаны бүх албан хэрэг монгол бичиг дээр хөтлөгдөхөөр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин маань монгол бичгээрээ бичих нь байтугай хөрвүүлэх чадваргүй байж болохгүй. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayrmaa(192.82.78.64) 2020 оны 03 сарын 12

Amralt sungasan hvvhdvvd ene jil hetsvvl bh bhda shalgaltand ihenh ni unah wii dee yaanaa .Yaj bvrtgvvleheech medehgvi suuj bnashdee

1  |  0
Зочин(203.98.76.49) 2020 оны 02 сарын 21

Энэ одоо юу гэсэн үг вэ\n

0  |  0
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

1  |  0
зочин (182.160.40.42) 2020 оны 02 сарын 18

Ж.Ган-Эрдэнэ гуай монгол улсад боловсролын тогтолцоо нураад сүйрсэн байгаа шүү дээ. Чи цалин аваад орон тоо бөглөөд хорвоод тоос хөдөлгөөд явж байгаадаа ич зовж үхээч. Бүх сургуулийн сурагчид муу сурдаг. Юуны үнэлгээ яриад байгаа. хүүхдүүд өгүүлбэртэй бодлого бодож чадахгүй зохион бичлэг хийж чадахгүй болсон чамтай холбоотой

1  |  0
Зочин(66.181.161.71) 2020 оны 02 сарын 18

Зөв бичих дүрмээ хянадаггүй юмуу. Алдаатай үг нэлээд байна.

0  |  0
Erka(66.181.160.122) 2020 оны 02 сарын 18

Xuxd burin avax onoo medeej dooguur l bj taarna olon sarr xichel tasarsn tgxr umnux jilin amjilts buuruulla gd l xdn bgshruga dairx bxda

2  |  0
багш(103.26.193.204) 2020 оны 03 сарын 12

3 сарын 2-нд хичээл орно гэж хэн хэлсэн юм бэ? Өнөөдрийн байдлаар бол 4 сарын эхэн гэхэд цар тахлын тархалт багасна гэж таамаглаж байгаа гэсэн. Арай амьдралтай ярьж, төлөвлөж, хэрэгжүүлж сурмаар байна шүү. \n

3  |  0
энх(192.82.65.161) 2020 оны 02 сарын 18

Сурвалжлагч нь ямар их алдаатай бичдэг юм бэ? Ярилцлагаа хянадаггүй юм уу?\n\n

0  |  0
Alaad hayla(98.253.30.34) 2020 оны 02 сарын 23

MGL huuhed suragchid bvgd gots uhaantanuud 2-3 sariin zavsardah bol iy ch bish shalgaltand n noloolohgyi.

2  |  0
Zochin(202.126.89.87) 2020 оны 02 сарын 20

Umnii tsaad naad oilgohgui turiin ner barisan magan tolgoi tumnii ur huuhded tun haltai um yrij hatuurhaj bna da

6  |  0
Top