- Жо Байдены сул тал түүнд боломж олгов -
Нью-Йорк хотын дарга асан, санхүүгийн магнат Майкл Блумберг Ерөнхийлөгчийн сунгаанд байр сууриа баттай болгохыг эрмэлзэж байна. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар бизнесмен 124 сая ам.долларыг сурталчилгааны кампанит ажилдаа зарцуулжээ. Түүний кампанит ажил 14 мужид болох юм. Блумбергийн Ардчилсан нам доторх өрсөлдөгч нар түүнийг сонгуулийг “худалдаж авах” гэсэн хэмээн аль хэдийн буруутгаад авсан. Харин түүний талынхан Блумбергийг “олигарх” гэж нэрлэх болсон юм.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ том санхүүгийн байдал нь Блумберг Ардчилсан намаас нэр дэвшигчдийг манлайлна гэсэн баталгаа огт биш аж. Тэр зүгээр л олигархийн дүрд таарах гэнэ. Үүний зэрэгцээ шинжээчид удахгүй болох сонгуульд Доналд Трампын хамгийн том өрсөлдөгч гэж тооцогдож байсан Жо Байдены рейтинг сүүлийн үед нэлээд буурсныг хэлж байна.
“LA Times” сонинд бичсэнээр 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилгоор 14 муж улсад 124 сая гаруй ам.доллар зарцуулсан Майкл Блумберг бусад нэр дэвшигчдийн сурталчилгааны кампанит ажлын зардлаас хэд дахин илүүг үржээ. Жишээлбэл, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгааг тэргүүлэгч сенатор Берни Сандерсын сурталчилгааны зардлаас мах ихээр илүү юм. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 3-нд товлогдсон нэгэн зэрэг санал хураалт явуулахад оролцох мужуудад зар сурталчилгаа хийхэд ердөө 10 сая ам.доллар зарцуулсан байна.
АНУ-ын улс төрийн тогтолцоонд энэ өдрийг “супер мягмар гараг” гэж нэрлэдэг бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн хоёр юм уу гуравдугаар сард болдог. “Супер мягмар гараг”-т бүх намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодорхойлдог.
Нэгэн зэрэг санал хураах өдөр сонгуулийн сунгааны бусад үеэс илүү их төлөөлөгч сонгогддог тул Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нэр дэвшигчдийн хувьд энэ өдөр ялалт байгуулах нь маш чухал юм. 2020 онд үүнд Калифорниа, Техас зэрэг томоохон, улс төрийн нөлөө бүхий бүс нутгийг багтаасан 16 муж оролцоно. “Супер мягмар гараг” ойртох нь намын дотоод сонгууль удахгүй дуусаж, сонгуулийн сурталчилгаа бие даасан шатандаа шилжих болно гэдгийг харуулдаг. Тиймээс гуравдугаар сарын 17 гэхэд сонгох төлөөлөгчдийн 60-аас дээш хувь нь томилогдох бөгөөд тэдний сонголт Милуоки мужид болох сунгаагаар тодорхой болно. Уламжлал ёсоор сонгуулийн сунгааны энэ үе шатанд зөвхөн үндэсний хэмжээний өндөр түвшний дэмжлэгтэй хүмүүс эсвэл өөрсдийн кампанит ажлыг дэмжих хувийн нөөцтэй хүмүүс л оролцох боломжтой.
Харизмгүй тэрбумтан
Майкл Блумберг нь 54.1 тэрбум ам.доллароор үнэлэгддэг улстөрч, бизнесмен бөгөөд “Forbes” сэтгүүлийн тэрбумтны чансааны есдүгээрт бичигджээ. Тэрбээр 1981 онд үнэт цаасны зах зээлийн оролцогчдод аналитик мэдээллийг зохион байгуулах, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Bloomberg LP” компанийг үүсгэн байгуулсан. Өнөөдөр “Bloomberg” нь мэдээллийн үйлчилгээ, хэд хэдэн телевизийн суваг, хэвлэлийн газар, интернет портал зэрэг мэдээллийн хэрэгслийг багтаасан дэлхийд тэргүүлэх хэвлэл мэдээллийн агентлагуудын нэг юм. Үүнээс гадна Блумберг 2002-2013 онд Нью-Йорк хотын захирагч байсан. Тэрбээр энэ албан тушаалд Бүгд найрамдах намаас анх удаа сонгогдож, кампанит ажилдаа 74 сая ам.доллар зарцуулж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэрбумтан одоогийн сонгуулийн сунгаанд бусад оролцогчтой харьцуулахад нэлээд хожуу, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орсон. Тухайн үед түүнийг дэмжсэн түвшин “RealClearPolitics” (RCP)-ийн тооцоолсноор санал асуулгад оролцогчдын 3 хувиас хэтрээгүй юм. Гэсэн хэдий ч гурван сарын дараа Нью-Йоркийн тэрбумтан байр сууриа эрс бэхжүүлэв. Энэ сарын 2-16-ны хооронд явуулсан судалгаагаар сонгогчдын бараг 15 хувь нь түүнд санал өгөхөд бэлэн байжээ. Ийнхүү тэрбээр 24.8 хувийн саналтайгаар Берни Сандерс тэргүүтэй Ардчилсан намаас нэр дэвшигчдийн “нэгдүгээр шат” руу орж, эхний гуравт багтаж байна. Энэхүү жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден 17.8 хувийн дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа боловч тэрбээр саяхан Ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд хамгийн бүтэлгүй удирдагч байсан юм.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Блумберг өөрийн байр сууриа ноцтой бэхжүүлж чадсан нь Байдены удирдагчийн сул дорой байдал болон Майклын гайхалтай хувийн нөөцийн нөлөө байжээ. Тиймээс улстөрчдийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг хянадаг “Advertising Advertising Analytics” компани нь Блумберг телевиз, радио сурталчилгаанд нийтдээ 363 сая ам.доллар зарцуулсныг онцлов.
“The Intercept” хэвлэлд мэдээлж байгаагаар Блумбергийн сурталчилгааны кампанит ажил нь АНУ-ын янз бүрийн мужуудад олон орон нутгийн телевизийн суваг, студийг эзэмшдэг “Sinclair Broadcast Group”, "Nexstar Media Group", "Grey Television" Meredith Corporation зэрэг медиа холдингуудын санхүүгийн үзүүлэлтэд ихээхэн нөлөөлсөн гэж мэдэгджээ. Тэрбумтан Ерөнхийлөгчийн төлөөх тэмцэлд орсны дараа эдгээр телевизийн хувьцааны ханш нэмэгдлээ гэж CNBC мэдээлэв.
Шинжээчдийн үзэж байгаагаар Блумберг сонгуулийн талбарыг мөнгөөр "үерлүүлэхийг" хичээж байгаа аж. Учир нь түүнд олон жилийн турш дэмжиж ажиллах байнгын үнэнч сонгогч байхгүй. “Энэ утгаараа тэр үнэнч дэмжигчдийн цөмтэй Берни Сандерсээс ялгаатай. “Одоо санал асуулгаас харахад хэн нэгэн түүний төлөө санал өгөхөд бэлэн байх болно гэж мэдэгдэж байгаа боловч Блумберг түүнийг дэмжиж буй багтай байх нь боломжгүй юм. Энэ бол гол асуудал. Блумберг бол үндэсний хэмжээний харизмтай удирдагч гэж хэн ч хэлж чадахгүй” гэж Москвагийн их сургуулийн дэргэдэх Рузвельтийн нэрэмжит АНУ-ын Судлалын сангийн захирал Юрий Рогулёв “RT” агентлагт ярьжээ. Хариуд нь улс төр судлаач, америк судлаач Михаил Синельников-Оришак “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа Блумберг бол бусад ардчилагчдын дунд хамгийн их ирээдүйтэй нэр дэвшигч гэдгийг тэмдэглэв.
“Тэр Трамптай адилхан. Блумберг нь бүгд найрамдахчуудаас Нью-Йорк хотын захирагчийн албан тушаалд очиж, улиран гурван удаа албан тушаалаа хашсан нь санамсаргүй зүйл биш юм” гэж судлаач ярьж байна.
Сэтгэгдэл ( 0 )