Хориг арга хэмжээнүүд ДЭЛХИЙН ДЭГ ЖУРМЫГ нурааж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Оросыг тусгаарлахад чиглэсэн өрнөдийн хориг арга хэмжээнүүд олон талт хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн өнөөгийн дэг журмын нураалаа гэж улс төр судлаач Жозе Гарсон “Le Figaro” хэвлэлд гарсан нийтлэлдээ бичжээ.

Украины хямрал өрнөд дэх дэлхийн дэг журмыг өөрчлөх тухай бүхий л үзэл санааг бүдгэрүүлсэн ч ирээдүйд дэлхийг хэрхэн шинээр зохион байгуулах тухай бодох шаардлага гарч ирнэ гэж Гарсон онцолжээ.

Түүний бичсэнээр, Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд олон талт хамтын ажиллагаанд бараг үхлийн цохилт өгсөн. Эдгээр арга хэмжээ нь Оросыг олон улсын тогтолцооноос шахаж гаргахын хамтаар оршин тогтнож байсан зөвшилцөх зарчмыг бүрэн нураах зорилготой. Дэлхийн хэврэг дэг журам бүх улс орны хэлэлцээний ширээний ард суух эрх дээр суурилдаг. Харин Оросыг Дэлхийн худалдааны байгууллага, Европын зөвлөл, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зэрэг хэд хэдэн чухал талбараас зайлуулснаар өрнөд энэ зарчмыг уландаа гишгэсэн гэж Гарсон үзэж байна.

Ингэснээр чөлөөт Орост өрнөдөөс тусдаа өөрийн гэсэн лагерь байгуулах боломж олгож байна. Оросын лагерь өрнөдийнхөөс хүчтэй байх болно. Учир нь тус лагерь Хятад зэрэг улс оролцоно. Тиймээс хориг арга хэмжээнүүд Москвад том хохирол учруулалгүйгээр олон талт зах зээлийг нурааж байна.

ОХУ-ын Төв банкны активыг царцаасан нь бусад орнуудыг АНУ-ын банкнууд дахь нөөцийнхөө аюулгүй байдлын талаар бодоход хүргэсэн. Үүний улмаас валютын арилжаа бий болж, улмаар энэ нь ам.долларт цохилт өгч, ам.доллароос татгалзах үйл явцыг түргэтгэнэ гэж шинжээч сэрэмжлүүлж байна. Дэлхийн дэг журмын сүйрлийг ОХУ ч тэр, АНУ ч тэр хүлээж байсан гэж Гарсон таамаглаж байна. Украины хямрал эцсийн бүлэгт олон талт хандлагыг үгүй болгох өөрчлөлтийг үүсгэж болзошгүй.  Нэгдсэн Улс геополитикийн гол өрсөлдөгч нарынхаа хүч чадлыг тооцоолон эдгээр гүрнүүдийн оролцоо бүхий мөргөлдөөн дээр суурилсан тогтоон барих стратегийг туршиж үзэхээр шийдсэн гэж улс төр судлаач үзэж байна. Оросын тохиолдолд Украины хямрал, Хятадын хувьд Тайванийн сөргөлдөөн.

Украины нөхцөл байдал Вашингтонд өмнөх бодлогоо сонгон, олон улсын хамтын ажиллагаанаас ашигтай болохыг баталж байна.

АНУ ОХУ-тай хэл амаа ололцохыг хүсвэл дэлхийг шинээр зохион байгуулах тухай хэлэлцээ хийх шаардлага гарна гэдэгт Гарсон итгэлтэй байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед дэлхийн дэг журам ямар байх тухай маргаан дэгдэж байсныг тэрбээр сануулж байна. Тухайн үед бүс нутгийн эсвэл дэлхийн гэсэн хоёр сонголт дээр маргаан дэгдэж байв. Үүний дүнд хоёр дахь хувилбар ялж, АНУ-ыг дэлхийн гүрэн болгосон. Харин өдгөө энэ тогтолцоо үгүй болох аюулд ороод байна.

Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараа өрнөдийн орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьж эхэлсэн. Эдгээр арга хэмжээ нь юуны өмнө банкны салбар болон өндөр технологийн нийлүүлэлтийг онилсон. Европт Оросын эрчим хүчний эх үүсвэрийн хамаарлыг бууруулах уриалга улам хүчтэй сонсогдох болж, ихэнх брэндүүд Оросын зах зэлээс гарч буйгаа зарласан.

Гэвч хориг арга хэмжээний дарамт АНУ болон Европт түлш, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн асуудал болж хувирсан.

Харин Кремль эдгээр хязгаарлалтыг эдийн засгийн дайн хэмээн тодорхойлсон ч нөхцөл байдал ингэж эргэхэд бэлэн гэдгээ онцолсон. Оросын Төв банк валютын зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Найрсаг бус улс орнуудад нийлүүлдэг байгалийн хийн төлбөр тооцоог рубльд шилжүүлсэн. Үүний сацуу Оросын Засгийн газар хоригийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, олон зуун санаачилга тусгаад байна. Төлөвлөгөөний санхүүжилт нэг их наяд рубль байхаар төсөвлөөд байна гэж улс төр судлаач Жозе Гарсон онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.44) 2022 оны 06 сарын 11

Баруун яаж ч дөвчигнөөс,Монголын хэдэн худгийн мэлхийнүүд яаж ч гуагчаад Оросуудыг дийлэхгүй.Дэлхий нийт АНУ гэх ганц орны талхилт захиргаадалтын дор байхыг хүсэхгүй.Америк барууны санаа,глобалчилал шигээ сүйрнэ.Улс орон бүр өөрөө бие дааж амьдрах, өөрсдийн асуудлыг өөрсдөө шийддэг,өөрийн толгойтой байхыг хүсч байна.Том гүрний дээрэнгүй зангаас залхсан байна.

0  |  0
иргэн(103.57.95.54) 2022 оны 05 сарын 10

путин юуны түрүүнд өөрийн ард түмнийг аз жаргалтай амьдруулах хэрэгтэй.

0  |  0
Иргэн(143.244.44.180) 2022 оны 05 сарын 04

Зиндаа биш пизда болцон байна. Цэргийн тусгай ажиллагаа гэхлээр л Оросоос угжсан хөлсний янханууд болох нь ойлгомжтой. Путин болон түүнийг дэмждэг бүх оросуудтайгаа тэдний монгол дахь гар хөлүүдтэйгээ там руугаа тонилоорой гааххх түй

1  |  0
МАН гишүүн(202.126.89.100) 2022 оны 05 сарын 04

Танай нийтлэлийн бодлого уу тээ? Заа за зиндаа.мн баяртай. Орк сайт байж.

1  |  0
Иргэн(192.82.71.85) 2022 оны 05 сарын 19

ОХУ Хятад Энэтхэг Пакистан Казакстан тэргүүтэй оросоос салсан дундад азийн станууд ннгдээд Евро-Азийн холбоо байгуулж экспорт импортын гүйлгээг нэг мөнгөн тэмдэгтээр хийдэг болох хэрэгтэй. Төгрөг ч байсан яадгийн.

3  |  0
үнэн(103.212.116.109) 2022 оны 05 сарын 03

Орос дайнаа зогсоож . дэлхийн хүчирхэг гүрэн байгаа дээрээ өөр харьцаанд хурдан орсон нь дээр. Дэлхий дээр байхгүй ийм баялаг том нутөгтай орон байж Монголоос жижигхэн Украйн улсын нутагаас булааж авах гэж улайрч байхаар Донецк Луганскаас орос ивануудаа өөртөө аваад л болоошт. Угаасаа хүн ам нь цөөрч байж

2  |  6
Иргэн(202.126.89.45) 2022 оны 05 сарын 19

ОХУ-д том боломж олгож, дэлхийн одоогийн ог олноо нуран шинэ харилцаа үүсэх нь тодорхой болов.

6  |  0
Top