Оросын гүн рүү цохилт өгөхөд шаардлагатай тагнуулын мэдээллийг Украинд олгоно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

АНУ-ын Засаг захиргаа Оросын нутгийн гүнд, эрчим хүчний дэд бүтцэд пуужингийн цохилт өгөх боломж олгох тагнуулын мэдээллийг Украин талд олгоно гэж The Wall Street Journal сонин Америкийн түшмэдийг иш татан мэдээлсэн байна.

Украины эрх баригчдад мөн ийм дэмжлэг үзүүлэхийг Америкийн түшмэд НАТО эвслийн холбоотнуудаасаа хүссэн гэнэ. Үүний зэрэгцээ АНУ-ын Засаг захиргаа "Tomahawk" далавчит пуужингуудыг Укаринд илгээх боломжийг судалж байгаа хэдий ч энэ асуудлаар эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй ажээ.

АНУ Украины талд "Tomahawk" пуужингуудыг нийлүүлэхээр шийдвэл ОХУ зохих хариуг нь эрж олж чадна гэж НҮБ-д Оросын Байнгын төлөөлөгч Василий Небензя аравдугаар сарын 1-нд мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэм(103.57.93.78) 2025 оны 10 сарын 03

Атомын зэвсэгээр тоноглоод ”орошник” хийгээд явуулчих. Цацраг идэвхит бодисонд хордоод дал орцгоо. Тамын хаалга нээлттэй.

0  |  0
Top