ШУУРХАЙ: ЕБС-иудын улсын шалгалтыг ЦУЦАЛЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05


Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ шийдвэрлэжээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байх чиглэл барьж байна. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно” гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна” гэв.


ЭЕШ: Монгол хэлбичгийн шалгалт авах хугацааг ХОЙШЛУУЛЛАА


Харин Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэлний шалгалтаа заавал өгнө. Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэлбичгийн шалгалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулах шийдвэр гарсан. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр зогсоож, хөл хориог ирэх гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх шалгалтын товыг цуцалсан ба монгол хэлбичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Сануулахад, сурагчид монгол хэлбичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болдог. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ.

Ирэх долоо хоногоос XII ангиа төгсөж, Элсэлтийг ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулсан теле хичээлийг телевизээр тусгайлан заахаар болсныг сануулъя. БСШУСЯ-аас өгч буй мэдээллээр ЭЕШ-ын даалгаврыг агуулгын хүрээнд бэлтгэх ажээ. 

Энэ жил 32 мянган сурагч ЭЕШ өгөх тооцоо бий. Улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ВИДЕО хэлбэрээр үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.244) 2020 оны 03 сарын 07

Negdmel shalgalt avna gsen bna ner ni hyvirsan bolohoos shalgalt l bl shalgalt

0  |  0
Зочин(66.181.161.50) 2020 оны 03 сарын 08

Энэ шийдвэр зөв байна. Гэвч доод шатны сайдаас илүү эрх мэдэлтэй зарим нэг мэрэгжилтэн байдаг юм шиг байгаа юм. Хүүхдүүд болон багш нарыг дарамтлан элдэв шалгалт шүүлэг авдаг.Үүнээс нь болж хүүхдүүд бөөн дарамт болдог шүү. Багш нар нь хүүхдүүдээ тэр шалгалтанд бэлтгэж өдөр шөнөгүй элдэв мэдээллээр дарамтлана.

1  |  0
.(202.126.88.162) 2020 оны 03 сарын 05

8 Dugaar angi awhuu

0  |  0
bayarjargal(66.181.161.35) 2020 оны 03 сарын 08

9 r angi ulsiin shalgalt gej zuvhun mongol heleer uguh yumuu\n

6  |  2
Монгол зочин(192.82.64.195) 2020 оны 03 сарын 08

Ер нь монгол хэлбичгийн шалгалтыг энэ жилдээ больж болдоггүй юм болуу? Хөдөө сумдын хүүхдүүд монгол хэлбичгийн шалгалт өгөх гэж нэг, дараа нь ЭЕШ өгөх гэж нэг, дахиад хуваарь сонгох гэж аймгийн төвдөө ирдэг. Нийт 6 удаа ирж, буцдаг гэсэн үг. Ингэж их зардал чирэгдэл болж хийдэг ЭЕШ-г ч бас болих хэрэгтэй дээ, шударга бус үйл ажиллагаа

0  |  1
Zochin(64.119.16.122) 2020 оны 03 сарын 08

Zow shidwer gargasan bnaa

2  |  0
zochin(202.126.89.65) 2020 оны 03 сарын 06

zov shdee horio tavigdsan ch huuhdee sueguulid yavuulahgui gj bodoj bga.ene ovchnii baktsin garch ovchlol nam zogsson ued l huuhdee gaduur gargana gj bodoj bn.manaihan ariun tseveree sn sahihgui bnaa.zahiin horoololuudar maskgui hun ih bn gudamjind ugaadsaa il aagaad holdson ni geseed mash bohir bn.gantsaaraa ugleel shaardlaga taviad ch nemergui yumend tend zolbin nohoi muur baas shees arai l bn.iim bha 30nd horio tavigdaad ch ergeed uliraliin tomuu ihseh bha.

4  |  0
otgontugs(66.181.161.120) 2020 оны 04 сарын 06

9 angiin suragchidaas ulsiin shalgalt avahgv ym uu

2  |  4
Top