МХЕГ-аас 527 иргэн зөвлөгөө, мэдээлэл авчээ

2020 оны 04 сарын 01

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр энэ сарын 16-30-ны өдрүүдэд 527 иргэн үйлчлүүлж, албан бичиг, өргөдөл гомдол өгчээ. Үүнээс хариутай 340 албан бичгийн 172, 22 өргөдөл гомдлын 11-ийг тус тус шийдвэрлэж, үлдсэн нь хяналтын шатанд байна. Албан бичгийн 50 хувь нь ЭИХХЦХГ, ДБХГ-т хандаж ирүүлсэн бол өргөдөл гомдлын 73 хувь нь ЭИХХЦХГ болон Тамгын газарт хандсан байна.

Коронавируст халдвараас сэргийлэн Зөвлөгөө мэдээллийн төвд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа бөгөөд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдэд гарын авлага, зөвлөмж тарааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top