- Дэд ерөнхийлөгч асан туслахдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэж байна -
АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байдены туслах байсан эмэгтэй нь түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж, цагдаад гомдол мэдүүлжээ. Уг явдал бараг 30 жилийн өмнө болсон байна. Эмэгтэй “Twitter” хуудсаараа дамжуулан Бүгд найрамдах намынханд хандаж түүний гомдлыг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг гуйжээ. Тэрбээр тус намынхныг Байденыг хариу өгөхийг уриалахыг хүссэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Тара Рид гэх уг эмэгтэйн гомдлын ард Бүгд найрамдах болон Ардчилсан намынхнаас хоёулангаас нь байгаа аж. Америкийн элитүүд энэхүү шинэ дуулиан шуугианыг өөрсдийнхөө зорилгод ашиглах болов уу?
Тара Рид нь АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг сенатч байхад туслахаар нь ажиллаж байжээ. Тэрбээр 1993 онд Жо Байден түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн байна. Рид Доналд Трампын мэдэгдлийн дараа “Twitter” хуудсандаа бүгд найрамдахчуудад хандан түүний яриаг улс төрийн тэмцэлд ашиглахгүй байхыг гуйсан. Трамп ардчилсан намынхныг дэмжсээр ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тара Ридийн Ардчилсан намаас нэр дэвших боломжтой цорын ганц хүн болох Жо Байденд гаргасан гомдлын талаар мэдээлээгүй гэж хэлсэн байна. “Энэ сэдвээр маш их материал гарах боломжтой... Гэхдээ тийм биш, өнөөдөр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ардчилсан намын Үндэсний хорооны талд ажиллаж байна” гэж Доналд Трамп өгүүлжээ.
Тэгвэл Жо Байдены эсрэг гомдлын талаар түүний сонгуулийн штабын орлогч дарга бөгөөд олон нийттэй харилцах захирал Кейт Бедингфилд “Тара Ридийн мэдэгдэл үнэнд нийцэхгүй” гэсэн байна. Тэрбээр Байдены туслах эмэгтэйн ярьж байгаа зүйл хэзээ ч болж байгаагүй гэжээ. Кейт Бедингфилд мөн Экс Дэд ерөнхийлөгч төрийн албанд ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахад болон энэ чиглэлээрх ажилд өөрийгөө зориулсан гэсэн байна.
Анх удаагаа биш
Жо Байдены эсрэг ийм төрлийн гомдол нь анхны удаагийнх биш аж. Жил гаруйн өмнө хоёр америк бүсгүй Дэд ерөнхийлөгч асныгаа зохисгүй үйлдэл гаргасан гэж буруутгаж байжээ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сард Коннектикут мужийн оршин суугч эмэгтэй Эми Лаппос ийм төрлийн зүйл ярьсан байна. Бүсгүйн ярьснаар 2009 онд Гринвич хотод Ардчилсан намыг дэмжих арга хэмжээний үеэр Байден түүнд зохисгүй байдлаар хүрсэн байна. Тэрбээр энэ талаараа “Hartford Courant” сонинд ярьжээ. Мөн Невада мужийн Ассамблейн гишүүн асан Люси Флорес Байден 2014 онд түүнийг зөвшөөрөлгүйгээр үнссэн гэж мэдэгдсэн байна.
Ардчилсан намынхан одоо 2016 оноос эхлэн Доналд Трампын “нэр төрийг гутаах” үйл ажиллагааны хүрээнд хийсэн үйлдлүүдийнхээ үр шимийг “хурааж” байна гэж ажиглагчид дүгнэжээ. “Бэлгийн дарамттай холбоотой дуулиан шуугиан, түүний дотор нийтэд түгээмэл болсон #MeToo хөдөлгөөн нь ардчилагчид Трампыг буруутгаж эхлэхэд хураагдсан гэнэтийн онцгүй үр дагавар юм. Одоо тэд үйлдлийнхээ үр дагаврыг “хүртэх” хэрэгтэй болно гэж шинжээчид ярьж байна.
“Америкийн трэнд”
Сануулахад, өмнө нь дор хаяж 20 эмэгтэй Доналд Трампыг бэлгийн дарамтад буруутгаж байсан ч шүүхээр хэзээ ч нотлогдоогүй. 2016 оны аравдугаар сард порно киноны жүжигчин Жессика Дрей 2006 онд Доналд Трамп түүнтэй бэлгийн харьцаанд орохын тулд 10 мянган ам.доллар санал болгосон ч тэр татгалзсан гэж мэдэгдсэн юм. Трампын сонгуулийн штабынхан уг мэдэгдлийг Хиллари Клинтоны зохион байгуулсан худал хуурмаг гэж нэрлэжээ. Доналд Трамп сонгуульд ялсны дараа “Нэр дэвшигч” теле шоуны оролцогч байсан Саммер Зервос Ерөнхийлөгчийгөө 2007 онд түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутган шүүхэд өгсөн. Гэхдээ Трампын өмгөөлөгч уг хэргийг улс төрийн зорилготой гэж мэдэгдсэн билээ. “Хатагтай Зервос болон түүний өмгөөлөгч уг буруутгалыг улс төрийн зорилгоор ашиглахыг үнэхээр хүсэж байгаагаа нээлттэйгээр хүлээн зөвшөөрсөн. Үүнийг өргөн хэлэлцүүлэг эхлүүлэх шалтаг болгон ашиглаж, Трампад итгэл үзүүлэх эсэх асуудалд анхаарал хандуулах боломжтой гэж найдсан” гэж Доналд Трампын өмгөөлөгч Марк Касовиц “The International Business Times” сонинд ярьсан байна. #MeToo хөдөлгөөн, түүнчлэн бэлгийн дарамттай холбоотой дуулиан шуугиан нь “америк даяарх трэнд” болжээ гэж шинжээчид дүгнэв. Одоо бүгд энэхүү “трэндийг” ашиглаж байгаа бөгөөд Тара Рид магадгүй ганцаараа биш аж.
Бүгд найрамдах намынхны явуулга уу?
Энэ удаад Бүгд найрамдах намынхан Жо Байденыг тойрсон дуулианд холбоотой байж болзошгүйг шинжээчид үгүйсгэсэнгүй. Заримынх нь хэлж байгаагаар энэ нь Бүгд найрамдах нам дахь Трампыг дэмжигчдийн хийсэн нэг төрлийн “улс төрийн алхам” байж магадгүй юм. Энд бүгд найрамдахчуудыг хардаж болохын учир нь Жо Байден бол Ардчилсан намын цорын ганц нэр дэвшигч болсон. Нойрмог Жог газар дээр буулгах нь Бүгд найрамдах намд чухал ач холбогдолтой аж. Тара Ридийн Бүгд найрамдах намын төлөөлөгчдөөс дээрх түүхийг улс төрийн агуулгаар ашиглахгүй байхыг хүссэн нь нийгмийн сүлжээнд “зүгээр л үзэх” зорилгоор нийтэлсэн байх боломжтой аж. Гэхдээ цар тахлын тархалтын үеэр түүний уламжлалт сонгогчдын дэмжлэг улам хүчтэй болсон гэж зарим шинжээч үзэж байна. Байдены эргэн тойрон дахь шинэ дуулианыг Бүгд найрамдах намынхан бэлдсэн байж болно. Гэсэн хэдий ч тэд цар тахлаас өмнө бэлтгэж байсан бөгөөд одоогийн нөхцөлд жирийн америкчуудын анхаарлыг сарниулах нь ашигтай байсан гэж шинжээч үзэж байна. Жо Байденыг тойрсон шинэ шуугианыг эцэст нь Ардчилсан нам доторх өрсөлдөгчид нь ашиглаж магадгүй юм.
Байден бол Ардчилсан намын цорын ганц нэр дэвшигч бөгөөд түүний нас, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, үг хэлэх үеэрээ байнга тайлбар хийх нь болон түүнтэй холбоотой дуулиантай түүхүүд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжийг ноцтой бууруулсан гэж шинжээчид үзжээ. Трамптай тулалдах нь түүнд маш хэцүү байхын зэрэгцээ Ардчилсан намд үүнийг мэдэж байгаа хүмүүс байгаа гэх. Тэд сонгуульд өөр хүнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ үүний тулд Жо Байдены эсрэг шинэ дуулиан бүхий хөзөр дэлгэж, түүнийг гүтгэх хэрэгтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )