Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чун До Хваныг шүүх хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чун До Хваныг шүүх хурал өнөөдөр /2020.04.27/ Сөүл хотноо эхэллээ. Түүнийг засгийн эрхэнд байх үедээ ардчилсан үзэл баримтлалтай сөрөг хүчний эсэргүүцэгчдийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм.

Чун До Хван нь1979 онд цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарч 1988 оныг дуустал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.

Улмаар ардчиллыг хааж боогдуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хаан боомилж, эсэргүүцэгчдийг хороосон гэж олонх түүхчид үздэг юм.

Түүнийг 1996 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүж улмаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, хууль бусаар мөнгө шамшигдуулсан гэж үзэн бүх насаар нь хорих ял оноож байжээ. Гэвч дараа жил нь мөрдөх ажиллагаанд алдаа гарсан гэж үзэн сулласан байна.

Өдгөө 89 настай Чун До Хван нь Гвангжу аймагт иргэд рүү гал нээх зөвшөөрөл өгсөн гэж түүний засаглалд алба хааж байсан нэгэн хүн гэрчилсэн байдаг ажээ.

Одоогийн Ерөнхийлөгч Мүн Же Ин засгийн эрхэнд гармагцаа төрийн эргэлтээр Ерөнхийлөгч болсон Чун До Хваны хэргийг дахин нээсэн билээ.

Эх сурвалж: CNA

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top