КОВИД-19: БНСУ-д халдвар авагсдын тоо 7000 давжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

БНСУ-д өнгөрсөн нэг хоногийн дотор 367 хүн шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, халдварын нийт тохиолдол 7134 хүрчээ. Өнгөрсөн нэг хоногийн дотор зургаан өвчтөн нас барснаар тус улсад нийт 50 хүн халдварын улмаас нас баржээ.

Хамгийн сүүлд бүртгэгдсэн шинэ тохиолдлоос 294 нь Дэгү хот, 32 нь Умард Кёнсан мужид бүртгэгдсэн бол Сөүл хот болон Кёнгидо мужид тус бүр 12 тохиолдол, бусад нь өөр өөр муж, хотуудад илэрчээ. Сүүлийн нэг хоногт нэмж 12 өвчтөн эдгэрсэн бол өнгөрсөн хугацаанд эмнэлгээс гарсан хүний тоо 130 хүрчээ. Өдгөө 19376 хүн шинжилгээний хариу хүлээж байна.

Одоогийн байдлаар, Сөүлд 120, Дэгүд 5387, Умард Кёнсанд 1081, Кёнгидо мужид 142, Пусанд 97 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс нэг жирэмсэн эмэгтэй халдвар авчээ. Нийт халдвар авагсдын 63.5 хувь буюу 4.3 өвчтөн Шинчонжи сүмтэй холбоотой аж. Дэгү хотод халдвар тодорхой бүлэг хүмүүсийн дунд тархаж байгаа нь ажиглагджээ. Шинчонжи урсгалыг дагагч 94 хүний амьдардаг орон сууцанд оршин суудаг нийт 142 хүний 46 нь коронавирусний халдвар авчээ.

БНСУ-ын гадаад хэргийн яамны мэдээллээр, дэлхийн 120 орчим улс орон, бүс нутагт Өмнөд Солонгосын иргэдэд тухайн улсын хилээр нэвтрэх процедурыг чангатгажээ. Сингапур, Израил, Ирак, Хятадын Хонконг зэрэг 36 орон, хот Өмнөд Солонгост зорчсон бүх хүнд хилээр нэвтрэхийг хориглоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.165) 2020 оны 03 сарын 08

bugd edgeesei tarhalt zogsoosoi bilee

0  |  0
Top