Хятад улс Өмнөд Солонгост коронавирустэй тэмцэхэд тусламж илгээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Ма Жаосюй Хятадын хэд хэдэн мужийн удирдлага болон худалдааны байгууллагууд Өмнөд Солонгос руу коронавирустэй тэмцэхэд зориулсан тусламж илгээх талаар мэдэгджээ. Тусламжийн зарим хэсэг нь аль хэдийн БНСУ-ыг зорьсон байж магадгүй гэнэ.

Тусламжийг хамгийн түрүүнд Дэгү хот болон Кёнсан-Пукто мужид хүргэнэ гэж Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч мэдэгджээ. Түүнчлэн “Манай Засгийн газар ойрын хугацаанд Сөүлд илүү их шаардлагатай байгаа зүйл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлнэ” гэж Ма Жаосюй ярьсан байна.

Өмнөд Солонгос коронавирусний халдварын эрсдэлээрээ Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top