Өмнөд Солонгост халдварын тохиолдол шөнийн дотор 594-өөр нэмэгдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг шөнийн дотор 594-өөр нэмэгдсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Тус улсад шинэ коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 2931 боллоо. Тахлын хэмжээнд хүрээд байгаа энэхүү өвчний улмаас Өмнөд Солонгост 16 хүн нас бараад байна.

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол энэ сарын 19-нд бүртгэгдсэн юм.

Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргасан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг дагаж, өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч, огих зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
y(66.181.190.106) 2020 оны 02 сарын 29

hurdan nemegdeh tusmaa sain ileruulelt saijirch tarhvar bagsana gesen ug

0  |  0
zochin(49.0.212.122) 2020 оны 02 сарын 29

Ymar haramsmaar um be ulam l nemeed bhin hezee zogsooj diilehiin boloo ter sumiin hedees l bolloo neg dor hichneen olon hun tsugluuldgiin .

0  |  0
Top