Өмнөд Солонгост коронавирусийн 334 тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Өмнөд Солонгост өнөө өглөөний байдлаар коронавирусийн 334 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 1595-д хүрсэн тухай тус улсын Өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Халдварын шинэ тохиолдлоос Дэгү хотод хамгийн олон буюу 307 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Умард Гёнсанг болон нийслэл Сөүл хотод үлдсэн тохиолдлууд бүртгэгджээ.

Өмнөд Солонгост нэгдүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Ухань хотын харьяат иргэнээс вирусийн халдвар анх илэрч байсан юм. Түүнээс хойш онц байдал болон яаралтай арга хэмжээ авахгүй байсаар хоёрдугаар сарын 18-нд Дэгү хотын Шинчёнжи сүмийн гишүүн 61 настай эмэгтэйгээс вирусийн халдвар илэрсэн билээ. Шинжилгээ өгөхгүй цааргалсан дээрх эмэгтэйгээс болж сүүлийн долоо хоногийн хугацаанд Өмнөд Солонгост халдвар эрчимтэй тархаж байна.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээллээр Шинчёнжи сүмийн 210 гаруй мянган гишүүн тус улсын хотуудад тархсан байгаа тул ойрын өдрүүдэд халдвар авсан хүний тоо хурдацтай өсөхийг анхааруулсан юм.

Эх сурвалж: Korea Times

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.195.85) 2020 оны 02 сарын 27

China delhiigees uuchilalt guichaach zawaan yum idehee boliod tsagaan hoolton bolooch uls ornii ediin zasag bolon humuusiin setgel zuigeer bolon amia aldsan humuusiin ar geriin nulimsaar toglokh yum

0  |  0
z(66.181.182.73) 2020 оны 02 сарын 27

7 honogt ih tarhajdee

0  |  0
Top