Өмнөд Солонгост халдвар авагсдын тоо анх удаа буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

БНСУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар авагсдын тоо сүүлийн гурван долоо хоногт анх удаа буурчээ. Сүүлийн нэг хоногт халдварын 76 шинэ тохиолдол бүртгэгджээ.

БНСУ-ын эрүүл мэндийн яамны мэдээллээр, сүүлийн нэг хоногт эдгэрсэн хүний тоо шинээр халдвар авсан хүний тооноос гурван хоног дараалан давсан нь нааштай хандлага гарч буйг харуулж байна. Сүүлийн 24 цагт 120 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол өнгөрсөн хугацаанд эдгэрсэн хүний тоо 834-д хүрээд байна.

Өмнөд Солонгост КОВИД-19 өвчлөлийн хоёр дахь том голомт болоод байсан Умард Кёнсан мужид мөн халдварын шинэ тохиолдлын тоо огцом буурч байна. Сүүлийн дөрвөн хоног тус мужид халдвар авсан хүний тоо хоногт 10-аас доош бүртгэгдэж байгаа бөгөөд сүүлийн нэг хоногт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын шинэ тохиолдлын ихэнх нь Дэгү хотод илэрсэн хэвээр байна. Гэхдээ сүүлийн хэдэн хоногт Сөүл болон Кёнгидо мужид халдварын шинэ тохиолдлын тоо тогтмол өсөх хандлага ажиглагдаж байна.

Сөүлд нийт 247, Дэгүд 6031, Умард Кёнсан мужид 1157, Кёнгидо мужид 211, Пусанд 106 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авагсдын 62 хувь буюу тав орчим мянга нь Шинчонжи сүмтэй холбоотой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.201) 2020 оны 03 сарын 16

Мүүнийхнийг элбэгдорж гантөмөр баасанхүү нар оруулж ирсэн

0  |  0
Лувсан(66.181.191.69) 2020 оны 03 сарын 16

Энэ Шинчонжи сүмийнхэн аль эрт монголд луйвараа эхлэсэн. энэ сүмийн итгэгч нар солонгост очиж хөдөлмөр эрхлэх визийг маш амар авдаг юм байна л даа.виз олгодог консулын газрын нэг ажилтан ярьсан байх юм. эд нар короновирусийг тараах даалгаврыг америк ахаасаа авсан байж болзошгүй гэдэг версийг солонгосын тагнуулын нэг эх сурвалж цухуйлгасан байна. Монгол улсын тагнуул мэт тусгай алба ингэж нойрмоглож болохгүй байхаа. Үндэстний аюулгүй байдалын үзэл бодолд нийцэх үү?

0  |  0
Лувсан(66.181.191.69) 2020 оны 03 сарын 16

Өмнөт Солонгос улсаас сайн юм их ирдэг. Сайны хажуугаар саар юм бас их орж ирж байгааг харахд сэтгэл аяндаа түгших юм. Илүү үг мөнгө хоёрт дуртай манай монголчууд Хэрээстийн шажинаар яадаг байна даа. Эцэг дээдсээс улбаатай буддын номлолоо баримтлаж явбал болоо биздээ. Хэрээстийн сүмийн номлогч нар гэж айхтар залилан мэхлэл заль луйварын багш нарбайна даа. эдгээр хийд сүмүүдийг сайтар шалган байцааж зарим нэгнийх нь үүд хаалгыг баримаар байна\n

0  |  0
Top