Жил бүрийн тавдугаар сарын 9-нд Орос улсад 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсныг тэмдэглэх Ялалтын баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг.
1939-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайны бүрэлдэхүүн хэсэг болох Аугаа их Эх орны дайн 1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр фашист Герман 1939 оны ЗХУ, Германы гэрээг зөрчин, ЗХУ-д довтолсноор эхэлжээ.
Дайн дөрөв орчим жил үргэлжилж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болж бичигджээ. Баренцын тэнгисээс Хар далай хүртэл үргэлжилсэн фронт дээр 8-13 сая хүн тулалдаж, 6-20 мянган танк, довтолгооны зэвсэг, 85-165 мянган зэвсэг, миномёт, 7-19 мянган онгоц оролцжээ.
Зөвлөлт, Германы дайны талбарт фашистын Герман хамгийн их хэмжээний хохирол амсжээ. Энэ дайнд Герман, холбоотнуудын хамтаар нийт 8.5 сая хүн, зэвсэг, техникийн 75 хувийг алджээ. Ялалт ЗХУ-д 27 сая хүний амиар олдсон.
Түрэмгийлэгчид 1710 хот, суурин, 70 мянга гаруй тосгодыг бүрэн болон хэсэгчлэн устгажээ.
Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд 1945 оны тавдугаар сарын 8-ний орон нутгийн цагаар 22.43 цагт (Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт) гарын үсэг зуржээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дайны үед хүн иөрөлхтний үзсэн зовлонгийн дэргэд коронавирусийн улмаас энд тэнд хөл хорионд орсон хүмүүсийн байдал бол зовлон биш. Тэвчээр хэрэгтэй. Тэднийг бүгдийг зөөх боломж чадал нөөц Мрнгол улсад байхгүйгээс хойш мнөгө хөөсөн нислэгүүдээ зогсоо. Тахал тээвэрлэж ирэхээ боль.