ЦАГ АГААР: Өдөртөө 22-24 хэм дулаан байна

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

2020 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

2020 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт  863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top