Өлзийтийн даваанд зам тээврийн НОЦТОЙ осол гарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 06

Өнөөдөр (2020.06.06) 14:30 цагийн орчимд Өлзийтийн даваа орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Цемент ачиж явсан том оврын автомашин Өлзийтийн постоор нэвтрэх гэж байсан 13 автомашиныг мөргөсөн ба осол гаргасан жолооч "Тоормоз ажиллаагүйн улмаас мөргөсөн" гэх урьдчилсан мэдүүлэг өгөөд байна.

Одоогийн байдлаар хэргийн газарт үзлэг шалгалтыг хийж, гэмтсэн иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж байна. Ослын улмаас урьдчилсан байдлаар хоёр хүн гэмтсэн бөгөөд эд матeриалын хохирол их хэмжээтэй учирчээ. Тээврийн цагдаагийн албанаас ослын газарт үзлэг хийж ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.
 


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5328(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Sugi

1  |  0
Su ah(202.179.24.193) 2025 оны 03 сарын 13

Дээр дооргүй хариуцлага хэрэгтэй байна даа.

1  |  0
Амар(85.141.190.72) 2025 оны 03 сарын 13

Мэндээ

1  |  0
(192.82.78.39) 2025 оны 03 сарын 13

baasaa niiluulye

1  |  0
Close menu