Бид яагаад халуунд ч хөнжил нөмөрч унтдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 21

Жилийн ямар ч улиралд бид унтахдаа дулаан хөнжил нөмөрдөг. Зууны аагим халуунд тасалгаанд сэрүүн агаар оруулахын тулд цонхоо дэлгэдэг  хэрнээ хөнжлийн даавуу нөмрөх тайлбарлашгүй хэрэгцээ гардаг. Яагаад? Үүнд физиологийн гэхээсээ илүү сэтгэл зүйн  хэд хэдэн шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ.

Хөнжил хүний биеийн халууныг зохицуулдаг аж. Хүн халуун цустай тул халууныг зохицуулах механизм байдаг аж. Харин гүн нойронд энэ хяналт үгүй болдог тул даарахгүйн тулд хөнжил нөмөрдөг. Тасалгаанд хэт хүйтэн эсвэл хэт халуун байхад хөнжил нь хүний биеийн халууныг зохистой хэмжээнд нь барихад тусалдаг аж.

Хүнд амгалан тайван, аз жаргалтай сэтгэгдэл төрүүлдэг серотонин гэдэг химийн элемент бий. Сэтгэл санааны дарамтад орсон хүн нойргүйдэлд ордог. Харин хөнжил нөмөрснөөр хүн тайвширч, унтдаг байна. Энэ нь хөнжил хүний биед бага зэргийн даралт өгснөөр, бие организмд тэврэх мэдрэмж төрүүлж, серотонин ялгардаг байна. Ингэхдээ хэт хүнд хөнжил эсрэгээр нойр хулжихад хүргэдэг гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top