Ариутгалын төхөөрөмж хийж, хүлээлгэн өгөв

2020 оны 07 сарын 04

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчид автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж, Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өглөө.

Төхөөрөмжийг хийх төсвийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн сангаас шийдвэрлэж өгсөн байна.

Ариутгалын төхөөрөмж нь мал, амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг хоёр хажуу тал, дээд, доод талаас  мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба таван хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах зориулалттай юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top