Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

2020 оны 07 сарын 06

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2020.07.06/ боллоо.

  Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

  Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулах  цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

  Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамалын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай бөгөөд өдөрт дунджаар 70 орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.80.210.183) 2020 оны 07 сарын 06

хүмүүст нь таарах хувцас байхгүй. нээг их томдсон эсүүл жадайсан хувцас үйдвэрлэх юм. хүмүүсийн хэмжээг аваад үйлдвэрлэж болно оо доо_

0  |  0
Top