С.Баяр ШҮҮХ ХУРАЛД оролцохоор ирлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Ерөнхий сайд асан С.Баярыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж  байна.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлсэн.

Улмаар уг хэргийн шүүх хуралдаан долоодугаар сарын 06-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.35) 2020 оны 07 сарын 22

Одоо толгойг нь ав

0  |  0
Өгөрт (66.181.183.85) 2020 оны 07 сарын 22

Жинхэнэ бузар мафиин толгоилогчииг яллахгүи юм бол ард түмэн хүлээн зөвшөөрахгүи Аль хэдиин нүгэл нь нүдээр чинь ил болчоод бна

0  |  0
Зочин(202.9.40.136) 2020 оны 07 сарын 22

Хэн чамд ард түмнийг төлөөлж орилох эрх олгосонийн ??

0  |  0
Эжу(59.153.113.105) 2020 оны 07 сарын 22

Муу үхээрийг та нар шүүхгүй бол ард түмэн шүүнэ

0  |  1
Top