С.Баяр өнөөдөр “БАХАРХАЛ”-ЫНХАА ТӨЛӨӨ ШҮҮГДЭНЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Оюутолгойн асуудал төрд нөлөөтэй албан тушаал хашиж байсан олон том улстөрчдийн толгойг ороолоо. Энэ асуудалд холбогдсон хамгийн нөлөөтэй эрхэм өнөөдөр шүүхийн өмнө зогсоно (хэрэв шүүх хурал хойшлогдчихгүй бол шүү дээ).


Гарчигны тухайд бол С.Баяр тэртээ 2014 онд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Ерөнхий сайд байсныхаа хувьд Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү гэдэгтээ одоо хүртэл бахархаж явдаг. Олон хүн энэ үйл ажиллагаанд оролцсон. Бараг зуу гаруй хүн. Гэхдээ улстөрийн шийдвэрийг нь би гаргасан. Монголд энэ гэрээ ашигтай болсон. Тухайн үед Орос, Хятадын нийт хөрөнгө оруулалтаас илүү мөнгөний хөрөнгө оруулалтын гэрээг татаж чадсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэж байлаа. Харин өнөөдөр С.Баяр бахархалынхаа талаар юу хэлэх нь сонин байна. Хамгийн сонирхол татсан зүйл бол түүнд шүүх хэрхэн хандах бол.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Шүүх хурал энэ сарын 6-ны өдөр эхэлсэн байдаг. Ингэхдээ шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарласан юм. Тэгвэл шүүхээс С.Баяр нарыг шүүх хурлыг өнөөдөр хийхээр товложээ.

Энэ сарын 17-нд шүүхээс түүнтэй хамт шүүгдэж байсан С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон. Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байгаа. Нэг хавтаст хэрэгт хамт орсон хүмүүс нь аль хэдийн ял аваад байгаа ийм үед энэ шүүх хурлыг анхаарахгүй орхиход хэцүү.

Ийнхүү Монголын ардчилсан түүхэнд өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өмнө сонгуулийн үечлэл дамжин улирч Ерөнхий сайдаар томилогдож явсан нэр хүндийн эзэн, 2009 оны аравдугаар сарын 16-нд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх үеэрээ “Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хувь заяа бидэнд ногдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа” хэмээн хэлж байсан Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр шүүгдэхээр зогслоо. 

Нэгэнт гарчигаа С.Баярын “бахархал” гэсний учир хэдэн жишээ нэмж хэлье. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд Гадаад улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр “Оюутолгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Үүгээрээ ч би бахархдаг. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт, найман жилийн өмнө байгуулсан Оюутолгой хоёр л өнөөдөр Монголыг авч явж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин гэдэг асуудлыг хэлж байгаа байх. Үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш найман их наяд төгрөг хуримтлуулсан” гэж байлаа. Түүнчлэн түүнийг Элчин сайдаар томилогдсоныг Англи улсад буй монголчууд эсэргүүцсэн үйл явдлын дундуур тэнд оршин суух иргэдтэй 2017 оны гуравдугаар сарын 23-нд уулзалт хийх үедээ “Энэ намайг яллаад байгаа Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Намаа ялчихаад байхад хамтарсан Засаг байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Энэ төсөл өнөөдөр Монголыг тэжээж байгаа. Жилдээ 300 сая ам.доллар өгдөг өөр газар байхгүй. Гэрээ зурагдсанаас хойш Монголд өгсөн мөнгө нь манай гурван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө” гэж байлаа.

Бүхий л цаг үед өөрийн нэг л байр суурийг давтсаар явсан түүний эдгээр үгсээс харахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бол С.Баяр хэмээх улс төрийн зүтгэлтний бахархал юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар 2018 онд Оюутолгойн асуудлаар хоригдож байлаа. Шалтгаан нь өнөөх Оюутолгой. С.Баярын хувьд Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэгдсэн. Харин Ч.Сайханбилэг нь “Дубайн” гэгддэг Оюутолгойн далд бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх сэжиг юм. Аль аль нь өвчний улмаас батлан даалтад гарсан санагдана. Тухайн үед С.Баяр нь “60 хоног, жарны бутархай” хэмээх ном бичиж бэстсэллэр болгосон. Харин С.Баярцогтод арван жилийн ял өгсний дараа буюу хэдхэн өдрийн өмнө Ч.Сайханбилэг “Зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Баттулгаа!” хэмээх ил захидлаа илгээгээд байгаа. Хамгийн сонирхолтой нь С.Баярын номонд ч, Ч.Сайханбилэгийн нийтлэл ч нэг л зүгийг гаргадаг. Тэр бол Ерөнхийлөгч Х.Баттулга хууль шүүхээр дамжуулан хонзонгоо авч байна уу гэдэг асуулт юм. Бас нийтлэг нэг өнцөг бол гуравдагч хөршийн тухай асуудал.

С.Баяр нэгэнтээ “Энэ гэрээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэж үг унагаж байсан бол Ч.Сайханбилэг “Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга! Ямар зорилготой юм? Эх орноос минь бүх гуравдагч хөршүүдийг, тэдний хөрөнгө оруулалтыг хөөн гаргах харийн хүний захиас биелүүлж байгаа талаар хангалттай ярьж бичиж байгаа тул түр орхие” гэсэн байна лээ. Оюутолгойн ордын асуудал зөвхөн эдийн засаг биш хөрш орнуудын бодлоготой холбоотой юу гэдэг асуулт ч үүнээс үүснэ. Хамгийн гол нь монголчуудын нийтийн өмч болох чухал уурхайг ашиглах гэрээ байгуулахдаа албан тушаалын байдлаа ашиглаж элдэв авлига авсан хулгайч луйварчнаа шийтгэх гэж байна уу, улс төрийн өрсөлдөөний “зодоон” яваад байна уу гэсэн талцал ч нийгмийн дунд үүслээ. Энэ бүхний хариулт нь өнөөхөндөө шүүхийн шийдвэрээр шийдэгдэх ч, алсдаа түүхийн дэнсээр бас орох үйл явдал гэдэг нь дамжиггүй. Ямартаа ч олон Засгийн газар дамжиж, он удаан жил яригдсан Оюутолгой төслийг хөдөлгөсөн хэмээх алдрын эзэн С.Баяр “бахархал”-ынхаа төлөө өнөөдөр шүүгдэнэ гэдгийг л мэдээлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХYH(202.9.46.109) 2020 оны 07 сарын 22

С. БАЯР ЕЕРЕЕРЕЕ БАХАРХАЖ БОЛОЛГУЙ ЯАХАВ. ГЭХДЭЭ МАНАЙ ЭНЭ ХЭДЭН ЕРЕНХИЙ САЙД, САЙД НАР ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ДУТУУ YHЭЛСЭН НЬ МЭДЭГДДЭГ!!!\n

0  |  0
zochin(202.21.104.234) 2020 оны 07 сарын 22

OT chini 3 dagch hurshiin hurungu oruulalt shuudee deer tsagaas mongoliin ali oligtoi uhaantai buhen enenii tuluu yvsan ym bi shuu.

0  |  1
zochin(202.21.104.234) 2020 оны 07 сарын 22

OT chini 3 dagch hurshiin hurungu oruulalt shuudee deer tsagaas mongoliin ali oligtoi uhaantai buhen enenii tuluu yvsan ym bi shuu.

0  |  1
mgl(103.229.123.220) 2020 оны 07 сарын 22

bidnii saihan amidrah bolomjiig hulgailsan nohduuded huuliig medruuleh cag bolson

2  |  0
Шудрага ёс шаардах(192.82.72.187) 2020 оны 07 сарын 22

Эртнээс хэлчихэе. Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг шүүж шүүх үнэн зөвийг тогтоох хэрэгтэй. Тогтоох ч гэж дээ зарим нь бид нарыг Монголын ард түмнийг байнга л доромжилж суудаг хүмүүс шүү дээ. Энэ хоёр бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд байсан хүмүүс шүү дээ. Даан ч дээ л гэмээр байна. Би ийм хүмүүсээр төр засгаа удирдуулж байсан гэхээр зарим үед гутардаг юм. Тэр Ч.Сайханбилэгийн захидал ч гэнэ үү илгээлт ч гэнэ үү. Зүгээр гудамжны архичны үг төдий л юм бичэх юм. Нөгөө эдийн засаг эдийн засаг бас дахин эдийн засаг гээд солиороод л байсан. Одоо өөрөө гадаадад зугтчихсан.

3  |  0
Zochin(202.9.46.184) 2020 оны 07 сарын 23

Etdeneted sociializm ged idej uuhgui 3\nDahi hot bosch ed nar oorsdoo avaad heden kamp ger

1  |  0
Zochin(202.9.46.184) 2020 оны 07 сарын 22

Uhseneeree baharhdag be erdenet oyu tolgoin buteen baiguulaltiig haricuul

1  |  0
Эрдэнэ(103.57.92.46) 2020 оны 07 сарын 22

женко муу новш

1  |  5
Top